Х.ОЮУНБОЛД

Өнгөрсөн долоо хоногт дэлхий дахины анхаарлыг татсан олон үйл явдал болсон. Эдгээрийн заримаас тоймлон хүргэе.

  1. АНУ-ын ерөнхий­лөгч Дональд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нар түүхэн уулзалт хийхээр төлөвлөсөн ч яг хаана, хэзээ хийхээ шийдвэрлээгүй байна гэсэн мэдэгдлийг ерөнхийлөгч Дональд Трамп удаа дараалан хийснийг хэвлэлийнхэн мэдээлсэн. Тэднийг хоёр Солонгосын төрийн тэргүүнүүд уулзсан Панмунжом тосгонд уулзахаар боллоо гэсэн ч ирэх сарын 12-нд уулзахаар болсныг ерөнхийлөгч Дональд Трамп цахим хуудастаа жиргэснийг “ВВС” сайт мэдээлжээ.
  2. Иран, БНХАУ, ОХУ, Герман, АНУ гарын үсэг зурсан Ираны цөмийн гэрээнээс АНУ гарч байгаагаа ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгд­сэн. Үүний хариуд Ираны ерөнхийлөгч Хасан Рохани АНУ ийм алхам хийсэн ч Иран гэрээнд гарын үсэг зурсан бусад оронтой хийсэн хэлэл­цээрээ сахиж биелүүлэх болно гэсэн юм.
  3. ОХУ-д өнгөрсөн сарын 9-нд Германы фашизмыг ялсны 73 жилийн ялалтын ойд зориулсан 13 мянга гаруй хүн, 159 цэргийн зориулалттай машин оролц­сон жагсаал болж ерөн­хийлөгч Владимир Путин үг хэлсэн талаар “Спутник” цахим хуудас мэдээлжээ.
  4. ОХУ-ын ерөнхий­лөгч В.Путин дөрөв дэх удаагаа ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол Кремлийн их танхимд боллоо. Тэрээр ёслолын дараа ард түмэндээ хандан ОХУ-ын болон ард түмнийхээ өмнө том хариуцлага хүлээж байгаагаа ухамсарлаж байгаа болон улс орныхоо амар амгалан байдал, ирээдүйн хөгжил цэцэглэлтийн төлөө бүхнийг хийх нь түүний үүрэг гэж үзэж байгаагаа онцолсон юм
  5. “Форбес” сэтгүү­лээс дэлхийн нөлөө бүхий 75 хүнийг нэрлэсэн жагсаалтыг гаргасан байна. Жагсаалтыг БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпин тэргүүлсэн. Харин түүний араас ОХУ-ын ерөнхийлөгчөөр дөрөв дэх удаагаа сонгогдсон Владимир Путин, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп , Германы канцлер Ангела Меркель болон “Амазон” компанийн эзэн Жефф Безос нар шалгарчээ.
  6. Хойд Солонгост хоригдож байсан АНУ-ын гурван иргэн Ким Хан Сон, Тони Ким, Ким Дун Чул нар суллагдсан. Тэднийг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Пхеньянд очиж Хойд Солонгосын төр, засгийн эрх баригчидтай хэлэлцээр хийсний үр дүнд сулласнаар АНУ-д буцаж ирсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин