Х.ОЮУНБОЛД

 ОХУ болон АНУ-ын төлөөлөгчид 2020 онд болох  цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээний бага хурлын  хүрээнд хоёр улс хамтран ажил­лах боломжийг су­далж, хэлэлцсэн гэжСпутникагентлагийн сэт­гүүлч мэдээллээ. Энэ үйл ажиллагаанд АНУ-ын төлөөлөгчдийг Олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх асуудлыг хариуцсан АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын зөвлөх Кристофер Форд ахалж оролцож байгаа юм. Харин ОХУ-ын төлөөлөгчдийг Гадаад  хэргийн яамны дэргэдэх зэвсэглэлийн асуудал хариуцсан болон цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх газрын дарга Владимир Ермаков ахлан оролцож байна. ТэрээрЦөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээний бага хуралд хоорондоо холбоотой  цуврал сэдвээр хоёр орон хамтран ажиллах талаар судалж, хэлэлцсэн. Харин  Сиритэй холбоотой асуудлын талаар хэлэлцээгүйгэв.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин