Х.ОЮУНБОЛД

 Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон “Fox News” телевизийнхэнтэй уулзсан байна. Тэрээр энэ үеэрАНУ, Франц болон холбоотон орнууд Исламын Засгийн газрын эсрэг хийж байгаа дайны дараа Сирид  үлдэх ёстой. Учир нь Сирид Ираны нөлөөг нэмэгдүүлэхээс зайлсхийнэ. МөнБид шинэ Сирийг байгуулна. Үүнд АНУ их чухал үүрэг гүйцэтгэнэ хэмээн мэдэгджээ. Түүнчлэн зөвхөн АНУ-ын зэвсэгт хүчин энэ ажлыг хийхгүй. Ерөнхийлөгч Дональд Трамп болон АНУ-ын дипломат албаныхан энэ ажлыг хийх ёстой гэв. Ерөнхийлөгч Эмманул Макроны хэлснээрИсламын Засгийн газрын эсрэг хийж байгаа дайн нэг өдөр дуусна. Үүний дараа бид Сириэс бүрмөсөн  гарна. Мөн тэрээрЭнэ дайн дууссаны дараа АНУ,Францын холбоотон орнууд, тус бүсийн бүх орнууд болон ОХУ, Турк нэгдэж шинэ Сирийг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэнэгэж ярьсан байнаЕрөнхийлөгч Эммануэл Макрон саяхан ерөнхийлөгч Дональд Трампт тэд Сирид удаан хугацаагаар үлдэх хэрэгтэйг итгүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Учир нь 10 хоногийн өмнө Дональд ТрампАНУ Сириэс зэвсэгт хүчнээ татан гаргахыг зорьж байнагэж мэдэгдсэн юм. Харин Эммануэл Макрон Францын хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадааБид түүнд зэвсэгт хүчнээ Сирид байлгах  хэрэгтэйг итгүүлсэнгэжээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин