Египетийн нэг хөлбөмбөгийн хорхойтон дугуйгаар Москвад хол замыг туулж ирсэн. Учир нь “ДАШТ 2018”-д оролцох улсынхаа багийг дэмжихээр ирсэн гэж “Ройтерс” агентлаг мэдээлэв. Дугуйчин 24 настай Мухамед Ибн Нуфал Нуфали энэ сарын 12-нд Кайро хотоос гарч нийт 5000 гаруй км зам туулж, зургаан орноор дамжиж ОХУ-д ирсэн” байна. Аяллын туршид Египетийн зарим нутаг,Йордан, Болгар, Румын, Молдав болон Украйнаар дайрсан. Харин аюулгүй байдлын улмаас Сириэр дайрахгүй явахаар шийдсэнээр Йорданаас Болгар хүртэл онгоцоор ниссэн байна. Тэрээр урт зам туулсан аялалдаа нөөц гар утас, гар утасны зай, майхан бэлдсэн ирсэн. Гэхдээ зочломтгой хүмүүс тусламжийг дуртайяа зөвшөөрнө гэв. Нуфалийн хувьд хамгийн чухал байгуулсан гавьяа нь ОХУ хүртэл урт зам туулсан байсан. Тэрээр энэ аялал миний хувьд шинэ зүйлс үзэх том боломж гэж ярьжээ. Мөн “Зөвхөн ДАШТ 2018-ыг үзэхийг хүссэн бол онгоцоор ирэх байсан” гэж нэмж хэлсэн байна. Харин Египетийн шигшээ нь ОХУ,Уругвай болон Саудын Арабын багтай А хэсэгт багтжээ. Фараоны баг Екатеринбург хотод зургадугаар сарын 15-нд Уругвайтай тоглоно.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин