Х.ОЮУНБОЛД

31124587_2049508181974871_8915455682396815360_n

 ОХУ-д болохДАШТ 2018”-ын тасалбарыг Москвагийн цагаар 12:00 цагаас уржигдраас  эхлэн худалдаалж эхэлжээМөн тасалбарыг тэмцээн дуусах хүртэл зургадугаар сарын 15 хүртэл худалдах юм байна. Цахим хуудаст бичснээр хөлбөмбөгийн хорхойтнууд тоглолтын тасалбарыг худалдаж авах, захиалах боломж­той болж байгаа аж. Түүнч­лэн тэмцээн дуусах хүртэл захиалга хийх боломжтой гэжээ. Ингэснээр тэд цахимаар тасалбараа захиалсан дарааллаараа худалдаж авах юм. ФИФА-гийн зүгээс одоогоор бүх тоглолтын тасалбар байгаа. Харин  тасалбарыг эртхэн захиалбал зүгээр гэж зөвлөсөн байна. Учир нь тасалбар хурдан борлогдож болно гэжээ. Мөн захиалсан тасалбарыг тоглолт болох хотуудад ажиллах ФИФА-гийн тасалбар худалдаалах цэгүүдээс авч болно. Тэндээс цахимаар тасалбараа захиалсан хүмүүс бас авч болно гэж мэдэгджээ. Харин ирэх сарын 1-нээс энэ цэгүүдээс тасалбар үлдсэн тохиолдолд худалдаж авч болно гэсэн байна.

 ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН ҮЗЭГЧДЭЭР ДҮҮРНЭ ГЭЖ ИТГЭЖ БАЙНА

ФИФА-гийн тасал­барын  хорооны дарга Фальк Эллер ОХУ-ын 11 хотод болох цэнгэлдэх хүрээлэн дүүрэн байна гэдэгт итгэж байгаа аж. Тэрээр сэтгүүлчдэдТоглолтын бүх тасалбар зарагдсан байхыг хүсч байнахэмээжээМөн ФИФА-гаас мэдээлснээр тоглолтын тасалбарыг өнгөрсөн есдүгээр са­раас  нийт 1.66986.049 тасалбарыг худалдаанд гаргасан гэж цахим хуудас­­таа бичжээ. Харин тасал­барын ихэн­хийг ОХУ-ын иргэд (796.875) худалдаж авсан байна. Мөн тасалбар  хамгийн их худалдаж авсан орны жагсаалтад Мексик,Герман,Бразил, АНУ болон Колумби оржээ

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин