Д.ЭНХЭЭ
Оросын балетын бүжигчин Ольга Смирновад АНУ-д нэвтрэх виз олгохоос татгалзжээ. Энэ тухай Page Six мэдээлэв.
Их театрын тэргүүн бүжигчин Нью-Йоркийн Линкольн төвийн тайзнаа бүжиглэх ёстой байсан бөгөөд түүний хамтран бүжиглэгч Италийн иргэн Якопо Тиссид ч мөн Америкийн виз олгоогүй байна. “Дүрвэгч бус ажилтанд виз олгохгүй байх шийдвэр дөрөвдүгээр сарын 10-нд гарсан” гэж АНУ-ын Дотоод аюулгүй байдлын яамнаас мэдээлсэн байна.
Дөрөвдүгээр сарын 16-нд болох ёстой байсан тоглолтыг зохион байгуулагчдын нэг Линда Морсулс төрийн шалтгаанаар л ийм шийдвэргарсан байх гэж үзэж байна. “Тэд Оросоос ирэх учраас л ийм шийдвэр гарсан байх гэхээс өөр надад таамаглах зүйл алга. Гэхдээ энэ бол утгагүй зүйл” гэж хэлжээ.
Америкийн эрх баригчдын ийм алхам Оросын зүгээс сөрөг үр дагавар дагуулах магадлалтай гэж тэрээр онцолсон байна. “Ольга өнөөдөр дэлхийн номер нэг балетчин. Түүнд виз олгохгүй байна гэдэг маш том цохилт. Энэ бүхэн түгшүүр төрүүлж байна” хэмээн Морс тэмдэглэв.
Ольга Смирнова бол Их театрын тэргүүн (прима) бүжигчин. 2014 онд тэр Леонид Мясины “Олон улсын тайзны оны бүжигчин” зэрэглэлийн шагнал хүртэж байсан.
Эх сурвалж: www.polit.mn