Х.ОЮУНБОЛД

 АНУ-ыг ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгосын удирдагч Ким Чён Унтай ирэх сард уулзахаар төлөвлөөд байгаа. Гэвч тэрээрТүүнтэй хийх уулзалт үр дүнгүй бол хурлыг орхин гарнагэсэн талаарЁнхапагентлаг уламжилжээ.

Мөн тэдний хийх хэлэлцээрийг үр дүнгүй болно гэж бодохгүй байна. Гэхдээ Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс нутаг болгох талаар хэлэлцэх хурлыг үр дүнтэй болгох талаар боломжтой бүхнийг хийх болно гэв.

Энэ нь дипломат харилцаагүй хоёр орны хувьд өмнө нь хийж байгаагүй уулзалт болох юм. ХаринВашингтон постсонин АНУ-ын Тагнуулын газрын дарга Майк Помпео Хойд Солонгосын удирдагч Ким Чён Унтай энэ сарын эхээр уулзсан талаар нийтэлсэн байна.

Үүнийг нь ерөнхийлөгч Дональд Трамп  үнэн гэж нотлоод хоёр орны хооронд сайн харилцаа тогтсон гэжээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин