Х. Оюунболд 

 ОХУ, Франц болон Японы ерөнхийлөгч нар ирэх  сарын 24,26-нд Санкт-Петербург хотод болох Олон улсын эдийн засгийн чуулганы нэгдсэн хуралд оролцох юм байнаЭнэ арга хэмжээг зохион байгуулагч “Roscongress” нийгэмлэг гаргасан мэдэгдэлдээЧуулганы хамгийн чухал үйл явдал нь ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Францын ерөн­хийлөгч Эммануэл Макрон болон Японы ерөнхий сайд Шинзо Абэ нар оролцох гэж байгаа явдал юмгэжээ. Мөн цахим хуудастаа  ирэх сард болох хөтөлбөрт багтсан арга хэмжээний үеэр дөрвөн сэдвээр  90 гаруй  үйл явдал болох талаар нийтэлсэн байна. Тухайлбал, “Өөрчлөлтийн цаг үеийн дэлхийн эдийн засаг”, “ОХУ өс­өн нэмэгдэж байгаа хүчин чадлаа ашиглана”, “Эдийн засгийн хүний нөөцийн тоон системболонМанлайллын тө­лөөх технологизэрэг сэд­вээр хэлэлцээр өрнүүлнэОлон улсын энэ арга хэмжээний гол сэдэв ньИтгэлцлийн эдийн засгийг бий бол­гохаж. Үүнээс гадна чуулганы хүрээнд  их 20-ийн орнуудын биз­несийн салбарын тал­аар зөвлөлдөх чуул­ганыг хийнэ. Дэлхийн биз­несийн салбарын шилдгүүд, олон улсын байгууллагын тэргүүнүүд оролцох чуулганыг Арген­­тины төлөөлөгчид даргална. “Олон улсын эдийн засгийн чуулганы нэгдсэн хурал 2018”-д АНУ, Франц, Япон, Энэтхэг, Итали, Финлянд болон бусад орны бизнесийн төлөөлөгч оролцоно.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин