Х. Оюунболд
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “ВВС” телевизийн “Хард Талк” нэвтрүүлэгт оролцож Сиригийн талаар ярилцлага өгсөн байна. Тэрээр “ОХУ болон барууны орнуудын хооронд үүссэн нөхцөл байдал хүйтэн дайны үеийнхээс ч дор байна.

АНУ, Франц, Их Британийн агаарын дайралтад өртсөн Сирийн цэргийн байгууламж
Яагаад гэвэл хүйтэн дайны үед харилцаа холбооны сувагтай байсан” гэв. Тэрээр харилцаа тогтоох суваг хаагдсанд барууны орнуудыг буруутгаж байгаагаа илэрхийлсэн байна. Түүнчлэн одоо үүсээд байгаа нөхцөл байдал их аюултай. АНУ, Франц болон Их Британийн зүгээс Сирийн байгууламжийн эсрэг өнгөрсөн долоо хоногт агаарын дайралт хийлээ. Энэ нь Мосвка болон барууны орнуудын хоорондын итгэлцлийг эвдэж байна гэв.

Газар дундын тэнгисээс Сири рүү харвасан францийн пуужин
Нэвтрүүлгийн үеэр “ВВС”-гийн сэтгүүлч түүнээс ОХУ Сирид агаарын дайралтаас хамгаалах S-300 пуужингийн системээр хангах боломжтой юу гэхэд “Тэд агаарын дайралтаараа ОХУ Сирид бүх талын туслалцаа үзүүлэхэд бэлэн байгаа эсэхийг шалгаж байна. Энэ нь тэдний зүгээс ирэх дайралтыг няцаахын тулд Сирийн зэвсэгт хүчинд бололцоотой бүхнээр туслахад бэлэн байх хэрэгтэй гэдэгт биднийг итгэхэд хүргэж байна. Мөн тэд хэлснээрээ дайралтаа үргэлжлүүлсэн тохиолдолд ОХУ-ын тусламж нь Сирийг хамгаалахад хэрэг болно. Үндсэндээ бид манай барууны найзуудад итгэх итгэлээ алдаж байна. Тэд маш ховор логикоор ажиллах нь илүү дээр гэж үзэж байна” гэжээ.
Үүнээс гадна Сергей Лавров эдгээр орныг Дума хотод ерөнхийлөгч Башар Аль Асадын Засгийн газрын зүгээс химийн зэвсэг хэрэглэсэн гэж буруутгаж байгааг батлахыг хүлээлгүй Сири рүү довтолсныг буруутгалаа. Гэвч тэд эхлээд Дума хот руу довтолсон. Үүнийхээ дараа химийн зэвсэг хэрэглэхийг хориглох байгууллагын байцаагчид хэргийн газар очиж шалгалт хийхийг хүлээж байна” хэмээн онцлов. Мөн түүний хэлснээр АНУ, Франц, Их Британи Сирийн Засгийн газрын химийн зэвсгийн байгууламж байгаа гэж үзсэн гурван газрыг бөмбөгдсөн. Гэхдээ Дума хотод химийн зэвсэг ашигласан халдлага болоогүй. Тэнд болсон үйл явдал бол зохион байгуулалттай хийсэн жүжиг гэжээ. Мөн Сергей Лавров энэ талаар “Энэ үйл ажиллагаанд Их Британийн нууц албаныхан Сирийн мөргөлдөөний хохирогчдыг анхаарч ажилладаг цагаан дуулгатнууд хамтарч ажилласан байх боломжтой” гэж үзэж байна. Мөн тэрээр “ВВС” телевизийн сэтгүүлчид “Би өөр орны ерөнхийлөгч нарт хүндэтгэлгүй хандаж болохгүй.

Орон нутгийн хэвлэлийнхний мэдээлснээр химийн зэвсэгт халдлагад хүүхэд,эмэгтэйчүүд өртжээ.
Гэтэл та АНУ, Франц болон Их Британийн ерөнхийлөгчийн хэлснийг иш татан хэлж, хийсэн дайралтынхаа талаар ярьсан бүхнийг нийтийн цахим сүлжээ болон хэвлэл мэдээллээс авсан мэдээлэлдээ тулгуурлан чөлөөтэй ярьж байна” гэв. Тухайлбал, Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон Дума хотын химийн халдлага болсон газарт Сирийн нисдэг тэрэгнүүд нисч байсан. Мөн энэ газраас химийн хорт хий агуулсан чингэлэгтэй зураг олдсон зэрэг ерөнхийлөгч Башар Аль Асадын Засгийн газрын хийсэн халдлагын тухай дурдсан талаар ярьсан байна. Гадаад хэргийн сайд Сергей Лавров химийн зэвсэг хориглох байгууллагын байцаагчдын очихыг хүссэн Дума хотод болсон хэргийн газрыг өөрчилсөн гэж АНУ-ын төлөөлөгчийн мэдэгдсэнийг няцаажээ. Мөн Их Британи одоо Сири болон ОХУ-ын зэвсэгт хүчний хяналтад байгаа химийн зэвсгийн халдлага үйлдсэний нотолгоог олох боломжтой хэмээн үзэж химийн зэвсэг хэрэглэхийг хориглох байгууллагын байцаагчдыг нэвтрүүлэхээс татгалзсан гэж буруушааж байгаа юм. Харин ОХУ аюулгүй байдлын улмаас татгалзсан гэж ярьсан байна.
Эх сурвалж: BBC