Дэлхийн мэдрэлийн эмч нарын 8 дугаар конгресс Бразил Улсын нийслэл Брасилиа хотод 2012 оны 10 дугаар сарын 09-13 өдрүүдэд зохион байгуулагдаж, 2000 гаруй эмч нар дэлхийн орон бүрээс ирж оролцов.
Монгол улсаас Улсын нэгдүгээр Төв эмнэлгийн Мэдрэл судлалын клиникийн эрхлэгч Р.Амарбаясгалан оролцож, ”Монголын тархины шигдээсийн үеийн судасны бөглөрлийн уг шалтгааны судалгаа” илтгэлийг эмч нараа төлөөлөн амжилттай тавин хэлэлцүүлж, Монголын харвалтын нийгэмлэг өөрийн үйл ажиллагаагаараа олон улсын байгуулгын гуравдугаар шагнал болор цомыг гардан авч, хурлын индэр дээр Монгол Улсын далбааг мандуулав. Энэ хол газар хүрэлцэн ирж, өөрийн орны харвалтын тухай танилцуулан, өөрийн нийгэмлэгийн ажлыг дүгнүүлэн Бразил, Изриал Улсын дараа, гуравдугаар байрны хүрэл шагнал болор цом авсанд Дэлхийн Харвалтын байгуулгын тэргүүн профессор В.Норвин онцлон баяр хүргэсэн байна. Улсын нэгдүгээр Төв эмнэлгийн мэдрэлийн эмч нартаа, Р.Амарбаясгалан эмчдээ ажил хөдөлмөрт нь улам их амжилтыг хүсье.