Өмнөд Солонгосын прокурорын газар өчигдөр Сөүлийн төв дүүргийн шүүхээс ерөнхийлөгч асан Пак Гын Хэг авлига авсан хэргээр буруутгасан шийдвэрийг давж заалдсан өргөдлийг танилцуулжээ. Сөүлийн дүүргийн прокурорын газар “Ерөнхийлөгч асан Пак Гын Хэг авлига авсан хэмээн буруутгаж байгаа шүүмжлэлийн заримыг нь шударга бус явдал. Учир нь түүнийг устгах гэсэн шийдвэрийн нэг хэсэг гэж үзэж байгаагаа илэрхийлсэн” гэж “Ёнхап” агентлаг мэдээлсэн байна. Пак Гын Хэг өнгөрсөн долоо хоногт ерөнхийлөгчийн албыг хаших хугацаандаа дотнын найз Чүэ Син Силь оролцсон авлигатай холбоотой хэргээр 24 жил хорихоор болсон. Түүнийг төрийн эрхэнд байх хугацаандаа албан тушаалаа ашиглаж 18 удаа авлига авсныг баталсан. Иймээс 18 сая воны торгууль төлөх ёстой гэжээ. Харин шүүгчид шүүхээс түүнд 30 жилийн ял оноохыг хүссэн хүсэлт гаргасан юм.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин