Х.Оюунболд 

Латин Америкийн орнуудын дээд төвшний уулзалт ирэх долоо хоногт Перу улсын Лима хотод болно. Чуулга уулзалтад оролцохоос гадна Колум­бид айлчлахаар төлөвлөөд бай­сан  айлчлалаа цу­цалснаа АНУ-ын ерөн­хийлөгч Дональд Трамп  мэдэгджээ. Тэрээр ийм шийдвэр гаргах болсон шалтгаан  нь Сирийн Дума хотод болсон химийн халдлагатай холбоотой гэв. Мөн энэ талаар Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара СандерсЕрөнхийлөгч Дональд Трамп төлөвлөснөөрөө Латин америкийн ор­нуудын VIII дээд төвшний чуулга уулзал­тад оролцох болон Колум­бид хийх айлчлалаа цу­цал­сан. “Лима”-гийн чуул­ганд оролцох тө­лөө­лөгчдийг дэд ерөн­хий­лөгч Майк Пенс ахла­хаар томилогдсон. Харин Дональд  Трамп Цагаан ордонд АНУ-ын Сирид өгөх хариу үйлдлийг хянах, дэлхий да­хинд болж байгаа үйл явдлыг ажиглахын тулд үлдэнэгэжээЕрөн­хийлөгч Дональд Трамп энэ халдлагын талаар удахгүй шийдвэр гаргана гэж мэдэгдсэн юм. ТэрээрЭнэ нь зөв­шөөрч боломгүй асуу­дал. АНУ ийм алан хядах үйл ажиллагаа болохыг зөв­шөөрөхгүйгэж онц­лов. Харин Майк Пенсийн хэвлэлийн төлөө­лөгчЕрөнхийлөгч Дональд Трамп эхэндээ  Колумбид айлчлах биш зөвхөн Лимад айлчлахаар төлөв­лөсөн байсан. Иймээс Майк Пенс зөвхөн Лимад  айлчилна хэ­мээн мэдээлсэн байна. Гэвч Майк Пенс, Ко­лумбийн ерөн­хийлөгч Хуан Мануэль Сантостой Лимад болох дээд төвшний чуулга уулзалтын үеэр уулзахыг хүсэлт тавьжээ. Тэрээр өнгөрсөн жил Колумбид Латин америкийн ор­нуу­даар тойрон аялал хийх үедээ айлчилж байсан юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин