Хойд Солонгос болон  Өмнөд Солонгосын хоёр орны төрийн тэргүүн  энэ сарын сүүлээр уулзалдахаар болсон. Тэгвэл үүнээс  өмнө  тэднийг хооронд нь шууд холбосон утастай болгох боломжийн талаар хоёр орны төлөөлөгчид уржигдар уулзаж хэлэлцсэн гэжЁнхапагентлаг мэдээлэвХоёр орны хилийн ойролцоох Панмунжом тосгонд хийсэн уулзалтад Өмнөд Солонгосын Засгийн газрын гурван зөвлөх, Хойд Солонгосын дөрвөн зөвлөх оролцсон байна. Тэд гурван цаг  үргэлжилсэн уулзалтын үеэр  шууд утсан харилцааг бий болгох боломж, хаана байрлуулах, энэ ажлыг яаж зохицуулах болон хөндлөнгөөс яриаг нь чагнахаас яаж  зайлсхийх аргыг хэрэгжүүлэх талаар хэлэлцжээ. Харин хоёр Солонгосын төрийн тэргүүнүүд  энэ сарын 27-нд болох чуулганд оролцох уулзалтын талаар хэлэлцсэн  хурлын дараа тэд  уулзсан аж.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин