Х.ОЮУНБОЛД

 Испанийн Засгийн газар Европын орнуудад Каталон мужийн захирагч асан Карлес Пудчемонийг баривчлах хүсэлтийг гаргасан байнаХарин энэ үеэр Карлес Пудчемон Финляндад байсан бөгөөд түүнийг баривч­лаг­дахаас зайлсхийх зорил­гоор ОХУ руу зугтах б­оломжийг судалсан байх магадлалтай гэж  “El Mundo” сонин мэдээлжээТэрээр Бельги руу аялс­наар эхлээд өнгөрсөн сарын сүүлчээр Швей­царьт очсонХарин дараа нь  Карлес Пудчемон Хельсинк руу ниссэн байнаГэвч түүнийг Финляндын нийслэлд ирсний дараа Испанийн дээд шүүхээс баривчлан саатуулах тушаал хүлээн авсан болохыг мэдсэн байнаМөн “El Mundo” сонинд тэр үед түүнд баривчлагдахаас зайлсхийх хоёр боломж байсан гэж бичжээ. Тухайлбал, Норвегитой хиллэдэг ОХУ-д очих  эсвэл Брюсель руу автозамаар хөрш орон болох Шведээр дамжин очихоор төлөвлөж байсан байна.

Ингэснээр тэрээр нам нэгт  зарим гишүүд нь хүлээж байсан  Стокогольм руу  явсан байнаХарин Испанийн хэвлэлд мэдээлснээр  Карлес Пудчемон мөрдөлтөөс мултрахын тулд олон арга хэрэглэсэн ч  бүтэлгүйтсэн байнаТухайлбал,Түүний Бельги орох аялал бүтэлгүйтсэнээр хэрэгжүүлсэн бүх арга хэмжээ нь ямар ч үр дүнд хүрсэнгүй. Харин ч эсрэгээрээ түүнийг өнгөрсөн сарын 25-нд Испанийн дээд шүүхээс тавьсан хүсэлтийн дагуу Германд баривчлан саатуулсан юмТүүнийг Каталоны тусгаар тогтнолын  үйл ажиллагааны үеэр төсвийн хөрөнгийг зүй бусаар ашигласан болон салан тусгаарлах хөдөлгөөнийг удирдсан гэж буруутгажээГерманы хойд нутгийн Шлезвиг Гольштейн мужид түүнийг баривчлан саатуулсан байна. Гэвч тус мужийн орон нутгийн шүүхээс захирагч асан Карлес Пудчемонийг салан тусгаарлах хөдөлгөөнийг удирдсан хэргээр хүлээлгэж өгөхөөс татгалзжээХарин түүнийг барьцааны 75 мянган евро төлсөн тохиолдолд  түр суллана гэж шийдвэрлэсэн байна. Гэвч одоогоор  Германы  шүүх захирагч асан Карлес Пудчемонийг авлига авсан хэргээр Испанийн талд шилжүүлэн өгөх эсэхээ шийдээгүй байгаа юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин