Л.ХЭРЛЭН

 Чингэлтэй дүүргийн ИТХ-ын ажлын алба,  дүүрэг, хороодын Эрүүл мэндийн төв, I-XIX хорооны Засаг даргын ажлын алба, Улаан загалмайн хороо хамтран Эрүүл мэндийн тухай хууль, Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, үйл ажиллагааг сурталчлан таниулах, иргэдэд сургалт, тусламж, үйлчилгээ үзүүлэх зорилготой “Эрүүл иргэн-өрхийн хөгжил” аян зохион байгуулж байна. Аяны явцад иргэдэд аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг олгож идэвх санаачлагыг өрнүүлэх юм. Нээлтийн ёслолд дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ, ИТХ-ын тэргүүлэгч С.Амар­баясгалан, Б.Батхуяг, Л.Баярсайхан, Ц.Дуламжав, Н.Сайн­болд, Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын ажлын албаны дарга Ц.Алтанцацрал, ИТХ-ын Удирдлага зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Ганбат, ИООНХХ-ийн дарга Т.Уламбаяр, дүүрэг хорооны ЭМТ-ийн эмч ажилтнууд, Улаан загалмайн хороо, Засаг дарга нар, эрүүл мэндийн сайн санааны туслагч нар орол­цов. Аяны үеэр дүүргийн хэмжээнд зургаан сартайгаас таван настай нийт 17071  хүүхдээс  жингийн алдагдалтай 81, өсөлт хоцролттой 34,  нийт 115 хүүхдийн эрүүл мэндийг дэмжих чиглэлээр цагаан хорхой, рахит, цус багадалтыг тодорхойлж,  эмзэг байдалд байгаа, нэн ядуу өрхийн хүүхдүүдэд сэтгэл санааны болон хүнсний дэмжлэг үзүүлнэ. Мөн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Гэр үнэлгээ”-ний аргачлалыг ашиглан сургалт явуулна. Сургалтад дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид оролцох юм байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин