Х.Оюунболд                              

 ОХУ “ДАШТ-д оролцох орон болон төлөөлөгчдийг хүлээж авахад бэлэн” хэмээн  тус улсаас Лондонд суугаа элчин сйд  Александр Яковенко мэдэгджээ. Тэрээр “ДАШТ-ийн тухайд бид  их баяртай байна.  Бид дэлхийн хөлбөмбөгийн холбоотой хамтран ажиллаж байна.  Бусад орныг ирэхийг хүлээж  байна” гэж онцлов.  Мөн ОХУ ДАШТ-ийг дэлхийн цомын тэмцээний спортын арга хэмжээг Дэлхийн хөлбөмбөгийн холбоотой хамтран ажиллана. Харин хэн нэгэн ирэхгүй байхаар шийдсэн бол энэ нь түүний шийдвэр байх болно гэв.  Энэ удаагийн ДАШТ-д Их Британи болон Исландийн Засгийн газрын төлөөлөгчид ОХУ-д болох ДАШТ-д оролцохгүй байхаар шийдвэрлэсэн. Учир нь  ОХУ-ыг тагнуулч асан Сергей Скрипалийг хордуулсан хэрэгт буруутгасантай холбоотой. Гэхдээ Их Британийн Засгийн  газар  ОХУ-ын гадаад хэргийн ажилтнуудыг нутгаасаа албадан гаргасан. Иймээс ОХУ-д болох   ДАШТ-д оролцохгүй гэсэн шийдвэр гаргасныг дэлхийн олон орон   дэмжээгүй гэжээ.

ФИФА 2018  mundo.sputniknews.com  сайт