Д.ЭНХЭЭ

  “Скрипалийн хэрэг”-тэй холбогдуулан Италиас Оросын дипломатуудыг хөөж гаргах шийдвэрийг огцорч байгаа Засгийн газар гаргажээ. Энэ шийдвэр парламентын сонгуульд ялсан баруун төвийнхний дургүйцлийг хүргэж, бүрдэж ч амжаагүй сайд нарын шинэ танхимын өмнө гадаад бодлогын талаар асуудал үүсгэжээ хэмээн РИА Новости мэдээлсэн байна.

 НАТО-ГИЙН ТАВЬСАН ШААРДЛАГА

 Дипломатуудыг хөөж гаргахын эсрэг байгаагааЛигахөдөлгөөн, “Итали, урагшаа!” болонИталийн ахан дүүснамынхан илэр­­хийлжээ. “Огцорч байгаа Засгийн газар өдөр тутмын ажлаа л хийх ёстой, дипломатуудыг хөөх асуу­дал бол ноцтой алхам. Тэд дангаараа бүрдсэн Засгийн газар шиг хэмжээ хяз­гааргүй дураараа аашилж байна. Гэхдээ тэд­­нийг парламентын тав­ны нэгийг л бүрдүүлж бай­гаа нам дэмжиж байгаа, тэ­дэнд олонхи шиг аашлах эрх байхгүйхэмээнРИА Новости”-дИтали, ураг­шаа!” намын сенатор Лу­чио Малан ярицллага өгчээ.“Энэ бол НАТО-гийн тавьсан шаардлага гэдгийг бидэнд тайлбарлах ёстой байсан. Бид энэ талаар огт мэдээгүй. Хэвлэлийн мэдээнээс л таамаг­лалаа. Бидэнтэй хэн ч зөвлөлдөөгүй. Ингэж болохгүй. Ялангуяа стра­тегийн асуудлаар. Амь на­санд халдсан явдал Оросын төр, засагтай холбоотой гэж баталцгааж байна, тийм бол бидний сэтгэл зов­ниж байна. Гэхдээ эд­гээр баримт хэр зэрэг үнэн бодитой тухай мэ­дээ­лэл хэрэгтэй байна, ийм алхмын улс төрийн үр дагавар ямар байх вэ гэдгийг ойлгох хэрэгтэйхэмээн Малан эгдүүцлээ илэрхийлэв.

Итали Оростой сайн харилцаатай байхыг эрмэлзэж байна хэмээн сенатор тайлбарлав. “ЕХ -ны хүрээнд Москвагийн эсрэг авах арга хэмжээг хэлэлцэхдээ түүний зорилго, гарах үр дүнг ухаарч ойлгох ёстой. Хориг арга хэмжээнүүд Италийн эдийн засагт хохирол уч­руулж, Украин дахь зөр­чил мэтийн асуудлыг шийд­вэр­лэхэд ганц ч ямх, ганц ч алхам биднийг ойр­туулахгүй. Энэ бол үр ашигтай бодлого биш.” хэмээн тэрээр онцлон тэмдэглэв.

 БАРУУН ФРОНТОД ӨӨРЧЛӨЛТ АЛГА

 Оросын эсрэг хоригийг цуцалж, хамтын ажиллагааны арга замыг хайх хэрэгтэй. Лондон ямар ч нотлох баримт танилцуулаагүй, нотлох баримтгүйгээр сэжиглэж байхад Лондонтой эв санааны нэгдэлтэй байна гэдэг мулгуу шийдвэрхэмээнЛигахөдөлгөөнөөс парламентад суугаа депутат Венето РИА Новости-гийн Стефано Вальдегамберид өгүүлж байна. Итали буруутгаж байгаагаа баталгаажуулалгүйгээр Их Британийг дагалаа. Засгийн газрын эцсийн алдаа л гэж найдъя. Италийн дараачийн кабинет бодлогоо өөрчилж, урьдын адил Оростой сайн харилцаа тогтоогоосой гэж хүсч байна. Сонгуулиар ард түмэн үүнийг л шаардсанхэмээн тэрээр нэмж хэлэв.

Парламент одоохондоо юу ч хийхгүй байна. Засгийн газар де-факто байхгүй, тэд огцорсон, гэхдээ Гадаад хэргийн сайд Оросын дипломатуудыг хөөх асуудлыг дэмжлээхэмээн Европарламентын депутат асан, зохиолч Жульетто Кьеза өгүүлэв.

ТэрээрСкрипалийн хэрэг”-тэй холбогдуулан өөрийн үзэл бодлыг Италийн “Sputnik”-т илэрхийлжээ. Жульетто Кьеза 1957 оны есдүгээр сар, 2018 оны гуравдугаар сарын үйл явдлуудыг харьцуулсан байна. Ил тод болсон баримтуудад дурдсанаар тухайн үед Лондон, Вашингтон хоёр Ойрхи Дорнодын, түүний дотор Сирийн нөхцөл байдлыг тогтворгүй болгохоор төлөвлөж байжээ. Кьезагийн үзэж байгаагаар холбогдох баримт бичгүүдийг ил болгосноор Солсберид болсон хэрэг явдлын үнэнийг удахгүй олж болох аж. “Баруун фронтод өөрчлөлт алга”-хэмээн тэрээр товчхон дүгнэжээ.

 АЛДААГ ЗАСНА

 “Vision & Global Trends” судалгааны төвийн тэргүүн Тиберио Грацианишилжилтийн газар ирээдүйн кабинетийн гарыг санаатай хүллээгэдэгт итгэлтэй байна. “Хэргийн учир нь Засгийн газрууд солигдоход Орос улс бидний талаар аль хэдийнэ өөрийн гэсэн тодорхой ойлголттой болчихно. Олон улсын бодлогын талаар юм гадарладаг, уян хатан дипломатууд байх чадвартай эсэх асуудал маань эргэлзээтэй болж, Кремль бидэнд итгэл муутай хандана. Энэ асуудлыг шийдэхийн тулд шинэ Засгийн газар ухаан сийлэх хэрэгтэй болногэж шинжээч өгүүлэв.

НАТО болон Европын холбооны хүрээнд Оростой харилцах гадаад бодлого Италийн байр сууриас байнга хамаарах болно”. МөнОросын эдийн засаг, улс төрийн зүтгэлтнүүдийн эсрэг АНУ-ын зүгээс авч байгаа хориг арга хэмжээнүүд Итали, Германы аль алиных нь ашиг сонирхлыг хөнддөг Европын эдийн засагт чухалӨмнөд урсгал-2” төсөлд нөлөөлнөхэмээн Грациани үзэж байна.

Турины их сургуулийн хууль эрх зүйн доктор Маурицио Марроне хэлэхдээ  “Оросын дипломатуудыг хөөж байгаа нь гарцаагүй хууль бус, шинээр бүрдсэн парламентын итгэлийг хүлээж, шинээр байгуулагдсан Италийн Засгийн газар бүрэн эрхийнхээ дагуу өмнөх Засгийн газрын энэхүү чадамжгүй үйлдлийг засч, үндэслэлгүй, дур мэдэн гаргасан шийдвэрийг өөрчилж чаднагэжРИА Новости” -д мэдээлэв.

 ФРАНЦЧУУДЫГ ХӨӨСӨН НЬ ДЭЭР

 Оросын дипломатуудыг хөөж гаргасныг Италид бас нэгэн дуулиант хэрэг сүүдэртүүлэв. Нигерийн нэгэн дүрвэгчийг мөрдөнгөө Францын цагдаа нар Италийн хилийг зөрчжээ. Дүрвэгчийг Бардонеккья хотхон дахь дүрвэгсдийг хүлээж авах төвөөс олжээ. Францууд түүнээс хар тамхины асуудлаар шээсний шинжилгээ өгөхийг шаардсан байна.

Энэ үйлдэл Италийн улстөрчдийг эгдүүцүүлэв. Францын элчинг Италийн Гадаад хэргийн яаманд дуудан ирүүлж, хатуухан мэдэгдэл хийсэн байна. “Оросын дипломатуудын оронд францчуудыг хөөж гаргах хэрэгтэйхэмээн энэ үйл явдлын талаарЛигахөдөлгөөний тэргүүн Маттео Сальвини тайлбарлав.

“Манай тусгаар тогтнолыг зөрчсөн нь нүдэн дээр ил байна. Бид тайлбар шаардах ёстой”, хэмээн сенатор Малан РИА Новости- тай ярилцахдаа онцолсон байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин