Х. ОЮУНБОЛД

 Зургадугаар сард ОХУ-д болох энэ удаагийн ДАШТ  эхэлнэ. Энэ үеэр  тэмцээн болох хотуудын тухай болон тэмцээнтэй холбоотой мэдээллийг хүргэе.

 ДООД НОВГОРОД

Доод Новгород хот нь Европын хамгийн  том Волга голын эрэгт байдаг. Олон улсын нисэх онгоцны буудал Стригино нь дотоодын болон гадаадын нислэг хүлээн авдаг. Тэндээс өндөр хурдны галт тэргээр гурван цаг гаруй явж Москвад очиж болно. Мөн  ДАШТ болох Казань, Самара хот руу найман цагийн дотор очих боломжтой. Түүнчлэн усан онгоцоор Москва хүрч болно.   Доод Новгород нь ОХУ-ын тав дахь том хот бөгөөд. 800 жилийн өмнө үүссэн эртний түүхтэй аж. Тухайлбал, Кремль, эртний сүм хийд болон зохиолч Максим Горькийн гэр музей  зэрэг сонирхолтой газрууд олон бий. Харин хоол ундны хувьд загасаар хийсэн төрөл бүрийн хоолыг, барьсан талхтай идэж болох аж.

  СОЧИ

Өвлийн олимп 2014  Сочи хотод болж байсан. Тэгвэл энэ удаад ДАШТ болох гэж байнаЭнэ  үеэр  Сочид Москва, Санкт-Петербург, Доны Ростов, Самара,Екатеринбург  болон өөр бусад хотоос онгоцоор очиж болно. Мөн галт тэргээр зорчих боломжтой ч  Москвагаас 25, Санк-Петербург хотоос 40 гаруй цаг явах ажээ. ОХУ-ын зуны нийс­­лэл гэгддэг энэ хот нь Хар тэнгисийн эрэгт, Кавказын уулсаар хүрээлэгдсэн. Сочид оч­соноор байгалийн болон түүхэн дурсгалт газрыг үзэх боломжтой. Далайн усанд орж, наранд биеэ шарж, уулаар алхах эсвэл Рица нуурт очиж болно. Хэрэв хотын түүхтэй танил­цахыг хүсвэл үзэх  музей, хөшөө дурсгал олонтойМөн энэ хотын хоолны газрууд  хамгийн анхаарал татдаг. Тэнд Гүрж үндэстний халуун ногоотой шөл, солянка, кинкали хэмээх банш, гэрийн аргаар бэлтгэсэн бяслаг, орон  нутгийн дарс болон өөр бусад хоол, ундааг зооглож болно.

КАЛИНИНГРАД

Калининград нь Балт­­ийн тэнгисийн эрэгт, Польш болон Литвийн хооронд бай­даг учраас ОХУ-тай газраар холбогддоггүйТэнд Европ, ОХУ, Берлин, Варшав, Рига, Копенгаген, Прага болон Санкт-Петербургээс онгоцоор очиж болно. Харин Москвагаас галт тэргээр явахад очиход 22 цаг зарцуулдаг байна. Мөн Калининград руу хөрш орнуудаас авто­бусаар явж болноЭнэ хотын барилгад гот маягийн барилгын шинж давамгайлсан бай­даг. Зочилж үзэж болох газруудын тоонд Калининградын сүм, орон нутгийн Амбар музей, Фридрихбург цайз болон хотын төвд байдаг том хаалганууд ордог ажЭнэ хотын хоол нь герман маягийн хоолны шинжийг агуулсан байдаг.Иймээс герман, польш болон литва үндэсний олон хоолыг идэх боломжтой.Мөн орос үндэстний борш, шарвин зэрэг хоолыг амтархаж идэж болно.

 ТООЦООНЫ ТӨЛБӨРӨӨ ЦАХИМ МӨН­ГӨӨР ХИЙХ БОЛОМЖТОЙ

ДАШТ болоход цөө­хөн сар үлдээд байна. Тиймээс ОХУ-д тэмцээн үзэхээр очих хүмүүс цахим хууд­­­саар дамжуулан тоглолтын тасалбар, буудлын захиалгыг өгч эхлээд байна. Харин Калининградад болох тэмцээнийг үзэх хүмүүст тус хотын зочид буудлын өрөөний тооцоогоо цахим мөнгөөр төлөх  болжээ.   Малина зочид буудлын эрхлэгч Анна Субботина  цахим мөнгө сонирхол татаж байна. Төлбөр тооцондоо ашигладаг болох учир тэмцээн үзэхээр ирэх зочдод тооцоогоо шинэ технологийн тусламж­тайгаар хийх боломж олгохоор  шийдсэн. Бусад зочид буудлууд манай жишгийг дагана гэж итгэж байна гэв. Харин  өөр зочид буудал одоогоор  цахим мөнгөөр тооцоо хийх  шийдвэр гаргаагүй байна гэж “Free-Kassa” онлайн худалдааны дэлгүүрийн захирал Виталий Лавров  ярилаа. Тэрээр цахим мөнгөөр тооцоо хийх нь их сонирхолтой турш­лага гэв.

Мөн бидэнд зочид буудлуудтай цахим мөнгөөр тооцоо хийх талаар хамтран ажилласан туршлага байхгүй гэвҮүнээс гадна Петербургийн нийгмийн арилжааны банктай хамтран ажиллаж байгаа нь Санкт-Петербург хотод  ийм хэлбэрээр тооцоо хийх боломж бай­гааг харуулж байна гэж онцлов. ОХУ-ын цахим мөнгөний “ICO” компани өнгөрсөн сард хийсэн цахим хөрөнгийн санхүүгийн тухай шинэ төсөлдөө энэ талаар  зохицуулалт оруулсан байнаМөн  Эдийн зас­гийн хөгжлийн яам, Харилцаа холбооны яам, Хууль зүйн яам, ОХУ-ын Төв банк, болон өөр бусад банкнуудаас цахим мөнгө хэрэглэгчдийн дагаж мөр­­дөх журмыг зөөлрүүлэхийг хүсчээ. Гэвч үүнийг нь Санхүүгийн яам дэмжээ­гүй ч өнгөрсөн долоо хоногт цахим мөн­гийг цаасан мөнгөн тэмдэг­тийн оронд хэрэглэж болно гэж тодорхойлсон  байна.

 ТЭМЦЭЭН БОЛОХ ХОТ ХООРОНД ҮНЭГҮЙ ЗОРЧИНО

Тэмцээн болох хот хооронд зорчих болом­жийг хангах зорилгоор 500 гаруй галт тэрэгнээс бүрдсэн тусгай нэмэлт цуваа гаргахаар болжээ. Энэхүү  галт тэргээр “Fan id” картаа үзүүлээд зорчих юм байна.

Тусгай үнэгүй галт тэргээр зорчихын тулд

1.ФИФА-гийн цахим сайтнаас тоглолтын тасал­бар худалдаж авах

  1. “Fan id” карт захиа­лах, хүлээж авснаа баталгаажуулах
  2. Үнэгүй тээврийн цахим хуудас:tickets.transport2018.com-д бүртгүүлэх
  3. Галт тэрэгний  явах чиглэл болон суудлаа сон­гох хэрэгтэй.

Тоглолтын тасалбар худалдаж авсан хугацааны дагуу явах чиглэл болон галт тэрэгний суудлын сон­голт хийхийг  авто­матаар  санал болгоно.

 Бүртгүүлэх болон  галт тэрэгний  явах чиглэл, суудлыг сонгосны  дараа зорчигч цахим хаягаар ирсэн галт тэрэгний хөд­­лөх замыг заасан цахим захидал хүлээн авна. Энэ захидалд таны үнэгүй хийх аялалыг батал­гаажуулсан болон  аялахад шаардлагатай бүх мэдээллийг багтаасан  байх аж.

Үнэгүй тээврийн хэрэгс­лийн цахим хуудаст бүртгүүлэхийн тулд дараах мэдээллийг бөглөсөн байх шаардлагатай:

  1. “Fan id” картны дугаарыг бүртгүүлэх
  2. Хувийн мэдээлэл- овог нэр, төрсөн он сар өдөр,хүйс,үндэс угсаа, үнэмлэхний регистерийн дугаар
  3. Цахим хаяг
  4. Холбоо барих утасны дугаар

ДАШТ болох өдрийн хотын цэнгэлдэх хүрээ­лэнолон улсын нисэх буудлын хооронд явах тээврийн үйлчилгээ үнэгүй. Мөн  олон нийт­ийн тээврийн унаа, автобусаар чөлөөтэй аялах үнэ төлбөргүй аялалыг зохион байгуулна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин