Х.ОЮУНБОЛД

 БНХАУ-аас АНУ-д суугаа элчин сайд  Цуй Тянькай өчигдөр Вашингтоны зүгээс Хятадын үйлдвэр технологи, эмнэлгийн  салбарын 1300 гаруй бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ногдуулна гэсэн мэдэгдэл хийсэн нь буруу алхам гэжээ. АНУ-ын  Худалдааны Төлөөлөгчийн газар жил бүр ойролцоогоор 50 тэрбум ам.долларын татвар ногдуулах БНХАУ-ын  бараа бүтээгдэхүүний жагсаалтыг гаргажээ. Гэвч энэ нь  АНУ-ын  ихэнх үйлдвэрийн хангамж нийлүүлтэд хохирол учруулах магадлалтай аж. Жагсаалтад химийн бодисууд, лед гэрэл,мотоцикл болон шүдний эмчилгээний материалууд багтжээ. БНХАУ-ын  Худалдааны яам АНУ-аас гаргасан мэдэгдлийг буруушаасан байна. Мөн ойрын өдрүүдэд АНУ-ын бараа бүтээгдэхүүний эсрэг адилхан арга хэмжээ авахад бэлэн гэж мэдэгджээ.

Тэд гаргасан мэдэгдэлдээ “Бид засгийн газраа бүх боломжоороо дэмжинэ” гэж онцолсон байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин