Д.ЭНХЭЭ
Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган Анкарад айлчлалаар ирсэн оросын төрийн тэргүүн Владимир Путинтэй хамт зураг авахуулах үеэр Путины талд эгнэж зогссон хүмүүсийн дундаас нэг бүсгүй “зээлдэв” хэмээн “Звезда” телесуваг мэдээлсэн байна.
Хамтдаа зураг авахуулах үеэр өөрийнх нь талд дан эрэгтэйчүүд, харин Путины талд гурвын гурван бүсгүй байхыг Туркийн удирдагч анзаарчээ. Тэгээд зураг дээр “баланс” – тай гарахын тулд бүсгүйчүүдийн нэгийг өөрийн талд ирж зогсохыг урьж зургаа авахуулсан байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн гуравдугаар сарын 18-нд болсон сонгуульд ялалт байгуулсныхаа дараах анхны гадаад айлчлалаа энэ сарын 3-4-нд Турк улсад хийж байгаа юм.
Эх сурвалж: www.polit.mn