Х.ОЮУНБОЛД 

Ерөнхийлөгч  Си  Жиньпин өчигдөр  Тайван­ийн эх баригчдад БНХАУ­-ын Засгийн газ­­­­­рыг зовоосон асууд­луу­дын нэг салан тус­гаарлах арга хэмжээг хэрэгжүүлсэн тохиолдолд урд өмнө нь авахаас татгалзаж бай­­сан шийтгэлийг ног­­­­­дуулах болно. Энэ нь Бээжингийн зүг­ээс өөрийн орны  эзэм­­­­шил гэж үздэг Тайваньд  өгч байгаа томоохон анхааруулга гэсэн байна.  Тэдний хоорондын харилцаа 2016 оны  ерөнхийлөгчийн сонгуульд “Ардчилсан дэвшилтэт” намаас нэр дэвшсэн Цай Инвэнь ялснаас хойш муудсан юм.  Бээжин Тайванийн шинээр сонгогдсон  эмэг­тэй ерөнхийлөгч тус арлыг бие даасан болгохоос илүү алхмыг хэрэг­жүүлж, албан ёсоор  тусгаар тогтносон орон гэж  мэдэгдэхээс бол­гоомжилж байгаа юм. Тайвань тус­гаар тог­­­т­­­нолоо зарлах нь  БНХАУ-ын хувьд тийм ч таатай хэрэг бус ажээ. Си  Жиньпин хэлэхдээ “БНХАУ улс орныг тай­­ван замаар нэгтгэж үргэлжлүүлэн хөг­жүүлнэ. Мөн  Тайваний иргэдэд  БНХАУ-ын ингэснээр хөгжлийг харж, мэдрэх боломж олгохын тулд ажиллах болно” гэв.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин