Бэлтгэсэн Д.ЭНХЭЭ

 Гуравдугаар сарын 18-нд ОХУ-д Ерөн­хий­лөгчийн сон­гууль болж, өдгөөгийн төрийн тэргүүн Владимир Путин улиран сонгогдлоо.

Орос орон урагш давших хэрэгтэй, үүнийг хийж гүйцэтгэх хүчин чадал улс оронд бийхэ­­­мээн сонгуулийн штаб­­ын өөрийн байран­д хэлсэн үгэндээ Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэв. Сон­гуульд ялалт байгуулж байгаа төрийн тэргүүн тэрээр дараачийн бүрэн эрхийн хугацааны төлөв­лөгөө, бусад улс орон­той харилцах асуудал болон тагнуулын албаны экс хурандаа Сергей Скрипалийг Британд хордуулсан талаар гээд  олон асуудлаар сон­гуулийн ялалтын да­раа юу гэж хэлснийг www.ria.ru агентлагийн мэдээллээс тоймлон хүргэж байна.

 БҮХ ХҮНИЙ ХҮЧИН ЧАРМАЙЛТЫГ НЭГТГЭХ

 Путины хэлснээр Орос­ын өмнө нарийн түвэг­тэй зорилтууд тулгарч байна. ТэрээрЭдгээр зорилтыг бид ердийн журмаар шийд­­вэрлэх төдийгүй, харин ч урагш давшилт, үсрэлт хийх хэрэгтэй, ингэж авч үзэх, тийм үр дүнд хүрэх бүхий л үндэслэл бидэнд байгаа, энэ тухай би илгээлтдээ (Холбооны хуралд яв­уулсан) зүгээр ч нэг хэлээгүйгэв.

Түүний үзэж байгаар Орос орны өмнө асар том сорилтууд тулгарч байна. “Эдгээр сорилтыг бид давж туулах, улс ор­­ны зорилтуудыг шийд­­вэрлэх ёстой. Энэ аж­лыг бид та бүхэнтэй хам­тарч үргэлжлүүлнэ хэмээн гүнээ итгэж байнахэмээн онцолж тэмдэглэв.

 ДАВШИЛТ ХИЙХ

 Путин Орос орны зорил­туудын талаар В.Путин  илгээлтэд хэл­сэн үгээ дахин сануулав. “Би чи­мэг болгож ярьсан ч юм биш. Бид өөрсдийнхөө хөгжлийг урагшуулахын тулд шийд­вэртэй үсрэлт хийх хэрэгтэй байна. Үүнийг бид хийж чадна ийм үсрэлт хийж чадах тийм түвшинд бид хүр­сэн”  хэмээн хэлэхдээ тэр инфляц урьд өмнө байгаагүй доод түвшинд хүрснийг сануулж, энэ­хүү түүхэн боломжийг ашиглахыг уриалав.

 ДЭЛХИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛ­ИЙН ХЭРЭГСЛҮҮД ПУТИНЫ ЯЛАЛТЫН ТАЛААР

 Асар том дэмж­лэг хийгээд зал­гамж­лаг­чийн тухай асуулт Оросын бүрэл­дэхүүнд Крым дахиж нэгдсэний ойд зориулан Манежийн талбайд зохион байгуул­сан цуг­лаанд оролцохдоо В.ПутинБид манай агуу их Эх орны ирээдүйн тухай, бидний үр хүүх­дийн ирээдүйн тухай тун­­гааж бодох болно. Ин­­­­­гэж ажилласнаар бид гарцаагүй амжилтад хүрнэгэж хэлэв.

ТэрээрЭрхэм нөхөд минь, энэхүү эв нэгдлээ хадгалж хамгаалах, бусад нэр дэвшигчдийн төлөө саналаа өгсөн хүмүүсийг ч өөртөө татах явдал маш чухал, эв нэгдэл бидэнд урагш ахиж дэвжихэд маань хэрэгтэй, харин урагш­лахын тулд бид улс орныхоо иргэн нэг бүрийн гар, сэтгэлийн дэмжлэгийг хүртэж, мэд­рэх хэрэгтэй шүүхэмээн нэмж хэлэв.

 НЭР ТӨРТЭЙ АМЖИЛТ

Путин сонгуулийн штаб­т ажилласан сайн дурын­ханд талархал илэр­хийлж, түүний баг сонгуульд нэр төртэй амжилт үзүүлснийг мэ­дэг­­дэв. Ерөнхийлөгч хэл­сэн үгэндээ  “Хүмүүс та нарын үг яриа чин сэт­гэлээсээ гэдэгт итгэ­хүй­цээр бүх ажлыг хийж гүйцэтгэх явдал туйлын чухал бөгөөд та нар үүнийг хийж чадлаа“  хэмээн онцлов.

Миний бодлоор бид цөмөөрөө нэг баг, гэхдээ зөвхөн энд бай­гаа хүмүүс төдийгүй, тал­байд цугларсан, Москвад, нийт улс орон даяар сонгуульд санал өг­сөн бүх хүн бүгд нийлээд нэг баг, тэдгээр хүмүүсийн байр суурь энэхүү маш нэр төртэй амжилтад хүргэлээ”  хэмээн тэрээр тэмдэглэв.

ШИНЭ БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦААНЫ ТУХАЙ

Шинэ бүрэн эрхийн хугацаанд өөрчлөгдөх үү гэсэн асуу­л­­тад ерөн­хийлөгч Путин эртний Грекийн гүн ухаантан Гераклитийг эшлэж: “Бүх зүйл урсаж байна, бүгд өөрчлөгдөж байна ... Бид бүгдээрээ өөрчлөгдөж байна”  гэж хариулав.

Оросын төрийн тэр­гүүн 2030 оны сон­гуульд оролцох болом­жийг инээ­дэмтэй хэрэг хэмээв. “Таны яриа на­д­ад яльгүй инээдтэй санагдаж байна. Хамтдаа тоолцгооё, би 100 хүртлээ энд сууна гэж үү? Үгүй дээ.”  хэмээн 2030 онд 77 нас хүрэх Путин хэлэв.

Засгийн газрын ирээ­­­д­үйн талаар Путин Зас­гийн газарт хийх өөрчлөлт сэлгээг тангараг өргөсний дараа болно гэж тайлбарлаадОдоо би юуг, яаж хийх талаар бодох болно. Энэ нь ерөнхий сайдад нэр дэвшигчийг ч хамаарна. Үндсэн хуульд шинэтгэл хийх талаар төлөв­лөөгүй байна”  хэмээн тэмдэглэв.

Тэгэхдээ ойрын жил­үүдэд түүний баг хэвээр байна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв. “Дөнгөж сая би Мане­жийн талбайд очоод ирлээ. Цуглаанд орол­цогч нэгэн нададБид танай баг шүүгэж хэл­сэн. Үүнийг сон­соход надад үнэхээр сайхан байсан, тэгээд би түүндБи ч манай том багийн гишүүн. Ойрын жилүүдэд Орос орныхоо сайн сайхны төлөө үр ашигтай ажиллахын тулд манай баг хэвээр үлдээсэй гэж би хүсч байна. Танд баярлалаа.” гэж  хариулсан гэлээ.

Бусад улс оронтой харилцах талаар Ерөн­хийлөгч ПутинОрос улс бүх тивийн бүх улс оронтой харилцахдаа нааш­тай хөгжихийг сонирхох болногэв. Тэрээр улс орон гадаад түншүүдтэй харилцах харил­цаан дахь аливаа хүнд­рэл бэрхшээлийг давж туулахад бэлэн гэд­гийг онцлов. “Хүндрэл бэрхшээл их байгаа ч, хамтран ажиллахад, аливаа асуудлыг хэлэл­цэж, давж туулахад бид бэлэнхэмээв.Хятад улс бол Оросын стратег­­ийн түнш, энэхүү түншлэлийг Москва хүн­дэлж эрхэмлэхийн сацуу түүнийг улам эрчимжүү­лэх болно хэмээн Оросын ерөн­хийлөгч онц­лов.    Тэрээр  “Си Жиньпин (БНХАУ) дарга өөртөө болон улс орны өмнө Хятадыг хөгжүүлэх маш том зорилтуудыг дэв­шүүлж байна. Хятадын удир­длага, хятадын ард түмэнд бид эдгээр зорилтыг шийдвэрлэхдээ амжилт олохыг хүсч байнагэлээ.

Скрипалийн хэргийн талаар Тагнуулын алба­ны экс хурандаа Сер­гей Скрипалийг хордуулсан хэрэгт Орос улсыг буруут­гаж байгаа нь огт утгагүй зүйл, тэр тусмаа сонгууль, хөл­бөмбөгийн дэлхийн авар­га шалгаруулах тэм­цээний өмнө хэн ч ийм зүйл хийхгүй хэмээн Путин онцлон тэмдэглэв. ТэрээрЕрөнхийлөгчийн сонгууль, хөлбөмбөгийн дэлхийн аварга шал­га­руу­лах тэмцээний өмнө Орост хэн нэгэн иймэрхүү зүйл хийхгүй, энэ бол огт дэмий хоосон зүйл  гэдгийг эрүүл саруулаар сэтгэж боддог ямар ч хүн ойлгоно гэж бодож байна. Энэ бол санаанд багтахгүй зүйлгэж тэмдэглэв.

Хэрэв Скрипалийн эсрэг байлдааны хор­дуулах бодис хэрэг­лэсэн бол түүнээс гадна ойр тойрны хүмүүс ч шууд амь үрэгдэх байсан хэмээн Оросын төрийн тэргүүн мэдэгдэв.

Скрипалийн хэргийг мөрдөн шалгахад Москва хамтарч ажиллахад бэлэн байна, гэхдээ үүний тулд нөгөө талын сонирхол байх ёстой хэмээн Ерөн­­хийлөгч онцлон тэм­дэглэв. Зарим улс орноос ялгаатай нь Орос улс химийн бүх зэвсгээ устгасан болохыг тэрээр сануулав. Украинд санал хураал­тыг тасалдуулсан тухай Украинд оросууд санал хураалтад орол­цоход нь саад уч­руулсныг В.Путин эмх замбараагүй явдал гээд, Москва энэ асуудлаар хариу арга хэмжээ авахгүй гэв. “Бид­ний хувьд Украины ард түмэн бол ахан дүүс ард түмэн, энэ тухай би өмнө нь хэлж ярьсан” гээд украинчууд Орост төрсөн гэртээ байгаа юм шиг байхад бүхнийг хийх болно хэмээн нэмж хэлэв.

Эх сурвалж: " Зууны мэдээ" сонин