Х.Оюунболд

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин энэ удаагийн сонгуульд бие даан өрсөлдөж байгаа. Тэ­рээр сонгуулийн санал хураалтаар 76,41 хувийн санал буюу санал хураалтын тооллогоор  90 хувийн саналыг авчээ. Ингэснээр 2024 он хүртэл Ерөн­хий­лөгчөөр ажиллах нь тодорхой болж байнаХэдийгээр санал хураалтын тооллогыг эцсийн байдлаар гараагүй ч түүний энэ удаагийн сонгуулиар авсан санал үүний өмнөх сонгуулиар авсан санал хураалтаас илүү байгаа юм. Мөн 2004 онд өрсөлдсөн ерөн­хийлөгчийн сонгуулиар авсан хамгийн өндөр санал хураалтын дүн 71,31 хувиас  ч илүү санал аваад байна. Ерөнхийлөгч Владимир Путин одоо хашиж байгаа албан тушаалаа өмнө хоёр удаа дараалан хашиж байсан. Тухайлбал, 2000-2008 хүртэл ерөнхийлөгчөөр хоёр удаа улиран сонгогдсон билээ. Гэвч тус улсын Үндсэн хуульд зааснаар гурав дахь удаагаа улиран сонгогдох эрхгүй учраас түүний дотны хүн Димитрий Медведев (Ерөнхийлөгч) болсон. Харин Владимир Путин түүний Засгийн газрын ерөнхий сайдаар сонгогдож ажил­ла­сан юмҮүний дараа тэрээр 2012 онд  дахин ерөн­хийлөгчөөр сонгогдсон байнаЕрөнхийлөгч Владимир Путин 65 настай. Тэрээр түүнийг дэмжиж са­налаа өгсөн болон дахин ерөнхийлөгчөөр сонгосон хүмүүст баярласнаа илэрхийлсэн байнаВладимир Путин хэлэхдээНамайг дэмжсэнд их баярлалаа.Та нар бол манай баг.Би бол танай багийн гишүүнМөн миний төлөө саналаа өгсөн бүх хүн өнөөдөр манай үндэсний шигшээ  багийг бүрдүүлж байнагэжээ. ТүүнчлэнТэрээр сонгуулийн санал хураалтын энэ дүн нь түүнийг хүнд хэцүү нөхцөл байдалд сүүлийн жилүүдэд хийж ирсэн бүх ажлыг хүлээн үнэлж байгаагаас гадна ирээдүйн итгэл найдвар гэж үзэж байгаа хэрэг гэв.  “Биднийг  амжилт хүлээжбайна. Харин бид багтаа  бусад нэр дэв­шигчдэд саналаа өгсөн хүмүүсийг татах нь их чухал. Бид урагшлахын тулд нэгдмэл байх хэрэгтэй. Тэгэхийн тулд бид энэ орны иргэн бүрийн дэмжлэг туслалцааг авах ёстойгэж ярьжээХарин  ОХУ-д нэгдээд дөрвөн жил болж байгаа Крымийн хойгийн болон Севастополь хотын  иргэдийн анх удаа сонгуулийн санал хураал­тад оролцсон байна. Сонгуулийн комисс Крымийн хойгийн иргэдийн 60 хувь саналаа өгсөн хэмээжээ. Харин түүнийг ийнхүү  ОХУ-ын ерөнхийлөгчөөр илүү давуу саналаар ялалт байгуулан сон­гогдож байгаад бусад орны төрийн тэргүүн, ерөнхийлөгчид баяр хүр­гэсэн гэжВВСагентлаг мэдээлсэн байна. Тухайлбал, Венесуэлийн Гадаад хэргийн яам ерөнхийлөгч Николас Мадурогийн өмнөөс гар­га­сан мэдэгдэлдээ  ерөнхийлөгч Владимир Путинд баяр хүргэж бай­гаагаа дурджээ. Мөн   өөрийн мэргэн оюун ухаан, хүч чадал, авьяас чадвараараа даван туулах шинэ сорилттой тулгарсан түүнд сайн сайхан бүхнийг болон эв нэгдлийг хүсэн ерөөж байгаагаа илэрхийлсэн байна. Үүнээс гадна Боливийн ерөнхийлөгч Эво МоралесТвиттер цахим хуудастаа ах дүү орны ерөнхийлөгч Владимир Путинд сон­гуульд ялсанд нь баяр хүргэехэмээн мэнд­чилжээ. ТэрээрОХУ бусад орны нэр төрийг хүндэтгэн үздэг. Мөн геополитикийн тэнцвэртэй байдлыг ха­н­гахаас гадна империализмийн оюулаас  дэлхийг хамгаалдаггэж жиргэсэн байна. БНХАУ-ын ерөнхийлөгч Си Жиньпин түүнийг ялалт байгуулсанд нь баяр хүргэсэн цахилгаан мэдээ илгээсэн гэжСиньхуаагентлаг мэдээллээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин