Ж.Цог

Дэлхийн хамгийн өндөр оргил болох Эверестийг цэвэрлэх ажлын хэсэг 100 тонн хог ачиж буулгасан талаар ВВС мэдээллээ. Жуулчид болон уулчдын орхисон хог ийнхүү ноён оргилд цугласан байжээ. Эхний өдөр 1200 кг хогийг Лукла онгоцны буудлаас Катмандугийн дахин боловсруулах төвд хүргэжээ.Учир нь уулчид эдгээр хогийг цэвэрлэх нь уулын замд дахин гарахад нь сайнаар нөлөөлнө гэдгийг ятгаж байсан юм.Гэвч жил бүр орон нутгийн хөтөч, уулчид энэхүү оргил өөд гарахдаа зуу, зуун кг хог үлдээсээр байна.Энэ жил тус оргилыг цэвэрлэх ажил дахин боловсруулах боломжтой хог хаягдалд чиглэсэн байна. Энэхүү ажилд Иети агаарын тээврийн компани хувь нэмрээ ихээхэн оруулжээ. Тэд энэ жилийн турш дахин боловсруулах боломжтой хог хаягдлыг тээвэрлэх юм байна.Ууланд ихэнхдээ шар айрагны хоосон лонх болон лааз, хүнсний уут, сав, уулчдын орхисон тоног хэрэгслүүд байжээ.

Эх сурвалж:www.polit.mn