АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамд Үндэсний аюулгүй байдлын зөвлөх H.R. McMaster-ийг чөлөөлөхөөр шийдээд байгаа талаар “Ройтерс” агентлаг Вашингтон Пост-ын мэдээнээс иш татан мэдээлж байна. Гэвч энэхүү халаа сэлгээг яаралтай хийх төлөвлөгөөгүй байгаа бололтой.

Түүний оронд томилогдох таван хүний нэр яригдаж байгаа талаар Пост мэдээлсэн байна. Энэхүү жагсаалтанд АНУ-аас НҮБ-д суух Элчин сайд Жон Болтон, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн албаны дарга Кейт Келлог нар багтаж байгаа юм байна.

Одоогоор Цагаан ордны зүгээс “Ройтерс”-ын хүсэлтэнд хариулт өгөөгүй байгаа юм байна.

Эх сурвалж: www.polit.mn