Ж.ЦОГ

Маяами дахь Флоридагийн Олон улсын их сургуулийн ойролцоох гүүр өчигдөр нурсны улмаас хамгийн багадаа дөрвөн хүн амиа алдаж, 10 хүн бэртээд буй талаар ВВС мэдээллээ. Аврагчид шөнөжин ажиллаж хохирогчдыг аврах ажиллагааг үргэлжлүүлж байна.

862 тонн бүхий жинтэй, 53 метр өндөртэй гүүр өчигдөр үд дунд нурж, дор хаяж найман автомашин осолд орсон талаар цагдаа нар мэдээлж байна.

Энэхүү гүүрийг өнгөрсөн ням гаригт ердөө зургаан цагийн дотор босгож байрлуулсан юм. Замын хөдөлгөөний замбараагүй байдлаас зайлсхийхийн тулд гүүрний угсралтын ажлыг түргэтгэсэн байна. Энэхүү аймшигт ослын талаар АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп твиттерт өчигдөр орой “Зүрх зүсэм эмгэнэлт осол боллоо” хэмээн бичсэн байлаа.

Эх сурвалж:www.polit.mn