Японы ерөнхий сайд Шинзо Абэ өчигдөр Япон  Хойд Солонгостой  хийсэн хэлэлцээрийн үеэр япон иргэдийг хулгайлсан тухай  асуудлыг шийдвэрлэхийг хүсч байгаагаа мэдэгджээ.

Мөн Пхеньян үг, үйлдлээ нэг болгох хэрэгтэй гэв. Тэрээр Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын албаны дарга Су Хунтай  Хойд Солонгостой  хийх уулзалтын талаар хэлэлцэхээр уулзсан байнаХарин АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай тавдугаар сарын сүүлчээр уулзахыг зөвшөөрсөн юмМөн Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ ИнКим Жон Унтай дөрөвдүгээр сарын сүүлчээр өндөр төвшний уулзалт хийхээр  төлөвлөөд байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин