Х.ОЮУНБОЛД

 БНХАУ-ын ардын үндэсний чуулган өчигдөр эхэллээШинэ эрин зуунд улс орны засаг захиргааны бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болон хүрээлэнд шинэчлэл хийх тухай асуудлаар санал солилцож байна. Хуралд бүс нутаг, үндэстэн ястан, эдийн засаг болон нийгмийн салбарын  2900 гаруй төлөөлөгч оролцсон юмЗасаглалын хэлбэрт чухал өөрчлөлт оруулах асуудлыг батлах зорилгоор санал хураалт явуулж 10 хүртэл оноо өгснөөр батлагдах саналыг  судлан хэлэлцэж байгаа юмБНХАУын энэ хурал жил бүр анхаарал татдагГэвч энэ удаа илүү их анхаарал татаж байна. Учир нь тус улс дэлхийд  эрх мэдэл, хүчин чадлаараа хоёрт орох зорилттой улс төрийн шинэчлэл,өөрчлөлт хэрэгжих ажээМөн улс төрийн товчооны гишүүн Ли Жаншугийн удирдлаган дор  хурлын төлөөлөгчид их цааз бичгийн 21  дүгээр зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах саналын талаар хэлэлцэх юм байнаТэд энэ талаар  11-ний өдөр  мэдэгдэл хийх ёстой ажээТүүнчлэн БНХАУ-ын Коммунист намын төв хорооноос Ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгч улиран сонгогдсон  тохиолдолд  дахин сонгогдох эрхийг нь хязгаарлах болон төр засгийн шинэ байгууллага Үндэсний хяналтын хороонд оруулах  тухай заалтыг арилгахыг санал болгожээ. Төлөөлөгчдийн санал болгож байгаа өөрчлөлт хийх санал дотор ард түмний  хүсэл мөрөөдлийг биелүүлэх арга замыг үргэлжлүүлнэ гэж тооцсон үндэстний шинж чанарыг агуулсан социализмыг хөгжүүлэх санал багтсан байна.    Үндэстний шинж чанарыг агуулсан социализмыг хөгжүүлэх энэ саналыг  тус намын XIX  хурлын үеэр намын дүрмэнд нэмэлт оруулсан юмИнгэснээр шинэ эрин эхлэхэд сайн боловсруулсан стратегийг хэрэгжүүлснээр тус улсад газар авсан ядуурал,авлига, агаарын бохирдол болон бусад саад бэрхшээлтэй тэмцэнэ гэж тооцоолжээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин