Курд Сирийн бүс нутагт АНУ-ыг 20 орчим цэргийн баазтай гэж ОХУ-ын Аюулгүй зөвлөлийн нарийн бичгийн даргын зөвлөх Александр Венедиктов өчигдөр мэдэгдсэн байна. Тэрээр энэ нь Сирийн аюулгүй байдал, энхтайванд аюул учруулж байна хэмээн онцоллоо. Ингэснээр Вашингтон курдын болон сирийн зэвсэгт хүчнийг орчин үеийн зэвсгээр хангаж байна гэв. Александр Венедиктов “Курдистаны өөрийгөө хамгаалах ардын ангиудын хяналтад байгаа бүс нутагт АНУ-ын 20 орчим цэргийн бааз байна” гэж “Спутник” агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ. Мөн Вашингтон курдын зэвсэгт хүчнийг зэвсгээр хангасан нь Туркийг Сирийн Африн хотод цэргийн ажиллагааг эхлүүлэхэд хүргэсэн гэв. Мөн Туркийн зэвсэгт хүчнийг дээрх хотод цэргийн ажиллагаа явуулахад тус улсаас салан тусгаарлахыг хүсэгчид нөлөөлсөн гэсэн байна. Тэрээр АНУ Сирийн Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр Сири, Иорданийн хилийн ойролцоох Ал Танфаас 55 километрийн зайтай газар нутгийг эзэлсэн гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин