М.БААСАНДЭЛГЭР
Уушгины хатгалгааны вакциныг өнөөдрөөс эхлэн 2, 4, 9 сартай хүүхдүүдэд харьяа дүүргийн эмнэлэгт нь хийж эхэлнэ. Өнгөрсөн жилүүдэд энэхүү вакциныг өвчлөл өндөртэй дүүргүүдэд хийж байсан. Харин энэ онд бүх дүүрэгт хийхээр болжээ. Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдэд уг вакциныг 2016 оноос хийж эхэлсэн аж. “ПЭВ-13” вакциныг үе шаттайгаар нэвтрүүлэх ажлын хүрээнд дүүргийн харъяа 22 өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч нарыг чадваржуулах сургалтыг зохион байгуулж, дархлаажуулалтад хамруулахаар бэлтгэл ажлыг хангажээ. Энэ оны Улсын төсөвт тусгасан Эрүүл мэндийн сайдын багцаас уг ажлын санхүүжилтийг гаргах бөгөөд вакцин, дагалдах хэрэгсэлд нэг тэрбум төгрөг зарцуулах юм байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин