Х.ОЮУНБОЛД
Дэлхийн банкны тооцоолсноор энэ жил эдийн засгийн өсөлт нь дахин сэргэх орноор Африкийн таван орныг нэрлэсэн байна. Үүнд, Этиоп, Зааны ясан эрэг, Жибути орж байна. Харин Энэтхэг нь эдийн засаг нь 7.3 хувиар өсөн нэмэгдэж байгаа цорын ганц орон ажээ. Тус банкны мэдээлснээр “Энэ орнуудын төсвийн зарцуулалт нь ихэнх тохиолдолд голлох үүрэг гүйцэтгэх хэдий ч эдгээр орны эдийн засгийн үзүүлэлт нь өсөх өөр өөрийн шалтгаантай” гэж Дэлхийн банкны хөгжлийн хэтийн төлөвийн бүлгийн тэргүүлэх эдийн засагч Карлос Артета “ВВС” агентлагт мэдэгджээ. Тэрээр “Этиоп, Зааны ясан эрэг, Жибути нь эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхийн тулд дэд бүтцэд хөрөнгө оруулалт хийж байна гэв. Энэтхэг 10 жилийн дотор эдийн засгийн үзүүлэлтээрээ АНУ, БНХАУ-ын дараа орно гэж төлөвлөжээ. Харин Дэлхийн банкны тооцоолсноор Латин Америкийн орнуудын эдийн засаг дунджаар хоёр хувиар нэмэгдэх юм. Түүнчлэн баян орнууд эдийн засгийн тал дээр эдгээр хөгжиж байгаа орнуудаас хол давсан. Тухайлбал, АНУ-ын эдийн засгийн үзүүлэлт өнгөрсөн жил 2.3 хувиар өссөн. Харин энэ жил 2.5 хувиас хэтрэхгүй гэв. Гэвч тус байгууллага дан ганц эдийн засгийн өсөлтийн тухай дурдаагүй байна.
Тухайлбал, Энэтхэг нь дэлхийн хамгийн их хүн амтай орон. Иймээс дэд бүтцээ шинэчлэх сорилттой тулгараад байгаа юм. Мөн бага насны хүүхдүүдийг сургуулийн тогтолцоонд хамруулахаас гадна худалдааны шинэ журмыг цөөлөх ажээ. ОУВС нь 1990 оноос ардчилсан тогтолцоонд шилжиж, эдийн засаг нь алт, какаоны экспортод түшиглэсэн Гана улсын эдийн засаг энэ жил өснө гэж таамаглаж байна. Харин тус улс саяхнаас байгалийн хий болон газрын тос экспортлох болсон юм. Ганын Ерөнхийлөгч Нана Акуфо Аддогийн шинэ Засгийн газар шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлснээр сүйрч байсан улс орноо сэргээн босгожээ. Үүний тулд тэд эдийн засгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх зорилгоор хувийн хэвшлийг дэмжих, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бодлогыг тодорхойлохын тулд орон нутагт шинэчлэлийг эхлүүлсэн байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин