Өмнөд Солонгосын Засгийн газар өвлийн олимпийн хүрээнд хоёр Солонгосын харилцаа сайжирсны улмаас  өчигдөр АНУ, Хойд Солонгосыг үр дүнтэй  хэлэлцээр эхлүүлэхийг хүсч байгаа илэрхийлсэн байна. “Манай орны Засгийн газар Хойд Солонгос болон АНУ-д  тохиромжтой боломжийг ашиглаж үр дүнтэй хэлэлцээр хийж эхлэхийг хүсч байнагэж Өмнөд Солонгосын  Эв нэгдлийн яамны хэвлэлийн төлөөлөгч  Байк Тэ Хёнь мэдээлсэн байна. Өчигдөр болсон уулзалтын үеэр хоёр орны хооронд цөмийн зэвсгийн хөтөлбөр, Хойд Солонгосын баллистик пуужин болон Вашингтоны зүгээс   Пхеньяны үйлдвэрүүдэд оноосон  шийтгэлийн улмаас үүссэн хямралыг дуусгавар болгох Хойд Солонгос  АНУ-тай шууд хэлэлцээр  хийхийг хүсч байгаагаа илэрхийлсэн байна. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэе Ин, Хойд Солонгосын төлөөлөгч Ким Ён Чол нар уулзах үеэр энэ талаар хэлэлцсэн гэж  тус улсын Ерөнхийлөгчийн зөвлөлөөс мэдээлжээ. Ерөнхийлөгч Мүн Жэе ИнАНУ болон Хойд Солонгос хоорондын хэлэлцээр эрт хийгдэх байсан юмТэгсэн бол  хоёр Солонгосын харилцаа болон Солонгосын хойгтой холбоотой асуудлын шийдвэр сайжрах байсан байхгэснийг   Хөх ордны хэвлэлийн төлөөлөгч Ким Ю Киом мэдэгджээХарин Хойд Солонгосын төлөөлөгчид  Хойд Солонгос, АНУ-ын харилцаагаа хоёр Солонгостой зэрэг хөгжүүлэх шаардлагатай гэв. Ингэснээр Хойд Солонгос нь АНУ-тай  хийж байгаа хэлэлцээрийг  үргэлжлүүлэхийг  зорьж байна гэсэн байнаАНУ-ын зүгээс Хойд Солонгостой хэлэлцээр хийх  эсэх нь хоёр орны хоорондын цөмийн зэвсгийн хөтөлбөртэй холбоотой асуудлыг хэрхэн шийдвэрлэхээс хамаарна гэжээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ"  сонин