АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Мексикийн Ерөнхийлөгч Энрике Пена Ньето нар хоёр орны хил дээр босгосон хананы талаар утсаар ярьжээ. Үүний дараа Энрике Пена Ньето Цагаан ордонд айлчилж байгааг АНУ-ын өндөр албан тушаалтан мэдэгдэв. Тэрээр “Тэд одоо айлчлал хийхэд тохирсон цаг үе биш гэдгийг зөвшөөрч байгаа. Хоёр улс энэ талаар үргэлжлүүлэн ярилцаж, хамтарч ажиллана” гэв. “Вашингтон пост” сонинд мэдээлснээр хоёр орны ерөнхийлөгч нар анх удаагаа ингэж удаан уулзаж ярилцсаныг мэдээлсэн байна. Харин Мексикийн зүгээс Дональд Трампыг уулзалтын үеэр ууртай байсан. Үүнийг нь АНУ-ын ажилтнууд “Тэрээр бухимдаж, сэтгэлээр унасан байсан” гэж тайлбарласан гэв. Учир нь Ерөнхийлөгч Энрике Пена Ньето Мексикээр хананы төлбөрийг төлүүлэх кампанит ажлыг хийлгэнэ гэсэн амлалтаа орхихыг хүссэнээс болсон гэж сонинд бичсэн байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин