Х.ОЮУНБОЛД

Вашингтон  Пхеньянд дарамт үзүүлэхийн тулд шийтгэлийн хориг багцыг бий болгоно  гэж мэдэгдсэн. Энэ мэдэгдлийнх нь дараа БНХАУ-ын Засгийн газар АНУ-ыг тус улсын аж ахуйн нэгж болон хувь хүмүүсийн эсрэг нэг талыг баримталсан шийтгэлийг  хэрэгжүүлэхээ болихыг хүсч байгаагаа мэдэгджээ. Тус улсын Гадаад хэргийн яамЭнэ шийтгэл нь  Тайванийн иргэний үнэмлэхтэй иргэн, тээврийн байгууллагууд болон  тус улсад төвтэй Хонгконг, Тайвань, Сингапур дахь эрчим хүчний компаниудад хохирол учруулж байгаа талаар гомдол мэдүүлсэнгэв. Мэдэгдэлд дурдсанаарБНХАУ нь АНУ-ыг хоёр талын хамтын ажиллагаанд хохирол учруулахаас зайлсхийж энэ үйлдлээ даруйхан зогсоохыг шаардсангэсэн байна. Харин АНУ-ын Төрийн сангийн газраас өнгөрсөн баасан гаригтХойд Солонгосын эсрэг  чиглэсэн ихэнх хориг нь  Ким Жон Уны дэглэмийн гадаад худалдааны харилцааг таслах зорилгоор хувь хүн, 27 байгууллага, тус улсын далбаатай  28 хөлөг онгоц эсвэл холбоотон орных нь эсрэг авсан хориг арга хэмжээ юмгэж мэдэгдэв. Мөн АНУ ньХойд Солонгосын зүгээс энэ шийтгэл болон  тус улсын  нэрийн өмнөөс ажиллаж байгаа хөлөг онгоц, тээврийн компаниуд, дэлхийн  бусад аж ахуйн нэгжүүдийн ажиллагааг  таслан зогсооход чиглэсэн ажиллагаанаас зайлсхийх зорилгоор хууль бусаар ашиглаж байгаа бүх сувгийг  таслан зогсоохыг хүсч байнагэж  тус сангийн нарийн бичгийн дарга Стивен Мнучин анхааруулжээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин