Х.ОЮУНБОЛД

Олон улсын олимпийн хорооны гүйцэтгэх хороо ОХУ-ын тамирчдыг өвлийн олимпийн хаалтын ажиллагаанд улсынхаа туган дор жагсч оролцох талаар  хэлэлцэх юм байна. Тус холбооны хэвлэлийн төлөөлөгч  Марк Адамс хурлын шийдвэрийг  бямба гаригт олон нийтэд мэдээлэх болон ОХУ-ын баг энэ талаар мэдэгдэл хийж болох тухай хэлээгүй байна.  Мөн олон улсын олимпийн хорооноос  ОХУ-ын тамирчдын аягаас  шалтгаалж  хаалтын ажиллагаанд хэрхэн  оролцохыг шийдэх ажээ. Түүнчлэн тэднийг хянах ажиглалтын бүлгийн гүйцэтгэх хороонд мэдээлэх ажиглалтын тайлангаас энэ асуудал шалтгаална хэмээн мэдэгдсэн байна. Хэвлэлийн төлөөлөгч Марк Адамс хэлэхдээ “Ажиглалтын  бүлэг бүх үйл явцыг ажиглаж байгаа. Тэд гүйцэтгэх хороонд энэ тухай мэдээлснээр түүний  дагуу ажиллах болно” гэв. Гэвч энэ шийдвэрт кёрлингийн хосын төрөлд хүрэл медаль хүртсэн тус улсын тамирчин Александр Крушельницкий сэргээш хэрэглэсэн  нь нөлөөлж магадгүй юм байна.  Спортын арбитрийн шүүх энэ тухай хэргийг удахгүй авч хэлэлцэх аж.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин