АНУ-ын Засгийн газар Израйль болон Палестиний хооронд найрамдлыг авчрах ирээдүйн хэлэлцээрт зуучлагчийн хувиар бусад орныг оролцохыг дэмжинэ. Энэ нь тус ажиллагаанд гарах дэвшил гэж үзэж байгаагаа өнгөрсөн мягмар гаригт илэрхийлсэн байна. Төрийн албаны хэвлэлийн төлөөлөгч Хизер Науэрт бусад орон энхтайван тогтоох үйлсэд тусалж чадвал бид тэдэнд талархах болно гэж мэдэгджээ. Тэрээр одоо энэ алхмыг хийхэд тохиромжтой цаг үе мөн үү? Бид энэ асуудлыг шийдсэн гэдэгт итгэхгүй байна. Харин ирээдүйд тохиолдож болох юм гэж нэмж хэлжээ.Үүнээс өмнө Палестиний Ерөнхийлөгч Махмуд Аббас хоёр орны хооронд найрамдал тогтоох ажиллагааг шинээр эхлүүлэхийн тулд олон улсын хурал хийхийг НҮБ-аас шаардсан юм. Тэрээр ингэснээр АНУ-ыг энэ хэлэлцээрийн цорын ганц зуучлагчаар оролцохыг болиулна гэжээ. Үүнээс гадна бүс нутгийн эсвэл олон улсын мөргөлдөөнийг нэг орон, Засгийн газар шийдвэрлэх боломжгүй болсон гэж НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийг шүүмжилсэн байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин