Хилийн чанад дахь БНХАУ-ын иргэдийн асуудлыг хариуцсан Төрийн зөвлөлийн газрын тэргүүн Цю Янпин Панамтай дипломат харилцаа тогтоосон нь өнгөрсөн жил гадаад харилцааны салбарт гаргасан хамгийн том амжилт гэсэн байна. Орон нутгийн сонинд Панамын Гадаад хэргийн яамнаас Хятадын Цагаан сарын үеэр Цю Янпин тус улсын Ерөнхийлөгч Хуан Карлос Варелатай уулзахаар айлчилсан нь чухал ач холбогдолтой гэв. Тэд хоёр орны харилцаа хурдан сайжирч дипломат харилцаа тогтоосноос хойш худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал болон өөр бусад салбарт хамтран ажиллах 23 гэрээнд гарын үсэг зурсныг онцолсон байна. Үүнээс гадна тэд гурав болон дөрөвдүгээр сард Панамын Аялал жуулчлалын сайд Густаво Хим болон Хөдөө аж ахуй хөгжлийн сайд Эдуард Энрике Карлес нарын БНХАУ-д хийх айлчлалын талаар ярилцжээ. Тэд энэ үеэр Гуанжоуд болох олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцох юм. Мөн Панамд Хятадын жуулчдыг очихыг уриалах зорилгоор БНХАУ-ын баталсан аялал жуулчлалын хуваарь, виз олголтын нөхцөл байдлыг шалгахаар очно гэж тус улсын Гадаад хэргийн яамнаас мэдэгджээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин