Х.ОЮУНБОЛД

ОХУ-ын  Ерөнхий­лөгч Владимир Путины “Нэгдмэл Орос” нам хуралдаж  түүнийг ирэх жил болох ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхийг дэмжиж буйгаа илэрхийллээ гэж  Итар-Тасс агентлагаас мэдээлэв.   Тэрээр өөрөө энэ хуралд оролцох үеэр “Нэгдмэл Орос намд түмний ашиг сонирхлыг дээгүүр тавьдаг.  Орос орныг сайн сайхан авч явахын төлөө зүтгэж, бодит үйл ажиллагаа явуулж, манлайлдаг удирдагч хэрэгтэй” гэв. Түүнчлэн  ардчиллын тогтолцоог хөгжүүлэх, өрсөлдөөнийг дэмжих болон сөрөг хүчнээ хүндэтгэж үздэг байх нь чухал гэдгийг онцолсон байна. Ерөнхийлөгчийн сонгуульд зориулж хийсэн энэ намын хурал өнгөрсөн баасан гаригт Москвад болжээ. Хоёр өдөр үргэлжилсэн хуралд 2500 орчим төлөөлөгч оролцсон байна. Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн компанит ажил өнгөрсөн 18-наас эхэлсэн. Харин Ерөнхийлөгч Владимир  Путин ирэх сонгуульд бие дааж нэр дэвшинэ гэдгээ мэдэгдсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин