ОХУ-ын Буриадын нийслэлд цэцэрлэгийн 10 бүлэгт хорио цээрийн дэглэм тогтоож, сургуулиудын 318 ангийг зайны сургалтад шилжүүлжээ. Энэ нь амьсгалын замын цочмог вируст халдвар, томуу ихэссэнтэй холбоотой авч байгаа арга хэмжээний хэсэг юм.
Улаан-Үд хотын дарга Игорь Шутенковын хэлснээр 9500 гаруй сурагч цахимаар хичээллэх аж.
Вируст халдвар, томуугийн нөхцөл байдлын сургууль, цэцэрлэгүүд агааржуулалт, нойтон цэвэрлэгээг тогтмолжуулжээ. Эрүүл мэндийн албаныхан хүн бүр амны хаалт зүүхийг зөвлөсөн байна.
Эх сурвалж: zms.mn