Х.ОЮУНБОЛД
Умард Солонгосын тус бүс нутагт учруулах аюул өсөн нэмэгдэж буйтай холбогдуулан агаарын дайралтаас хамгаалах пуужингийн системийн хүчийг сайжруулна гэж мэдэгдсэнийг Японы Киодо хэвлэлийн агентлагаас мэдээлсэн байна.Ерөнхий сайд Шинзо Абэ АНУ-д үйлдвэрлэсэн хоёр тэрбум ам. долларын өртөгтэй газраас эсэргүүцэх байлдааны төхөөрөмжийг суурилуулахыг зөвшөөрчээ. Японы эрх баригчид энэ төхөөрөмжийг 2023 он хүртэл ашиглах боломжгүй гэв. Мөн Умард Солонгосоос манай оронд үзүүлж буй заналхийллийн төвшин нэмэгдсэн гэж Батлан хамгаалах яам гаргасан мэдэгдэлдээ дурдсан байна. Энэ төхөөрөмжийг нэмж суурилуулахын өмнө Японы цэргийнхэн Өмнөд Солонгос зэрэг өөр оронд суурилуулсан Таад системийг сайн судалжээ. Батлан хамгаалахын сайд Онодэра Ицунори Умард Солонгосын зүгээс хийж болзошгүй дайралтаас сэргийлж Ф-15, Ф -25 сөнөөгч онгоцыг эсэргүүцэх богино зайн олон пуужинг бүтээнэ гэж хэлсэн байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин