Х.ОЮУНБОЛД
Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай өнгөрсөн ням гаригт утсаар ярьжээ. Энэ талаар Цагаан ордноос гаргасан мэдэгдэлд Санкт Петрбургт болсон халдлагын үеэр хамтарч ажилласан нь үйл ажиллагаа амжилттай болж болохыг харуулсан жишээ боллоо гэжээ. Мөн ОХУ-ын эрх баригчид сурснаараа өнгөрсөн долоо хоногт болсон баривчилгааны зургийг харуулсан гэж дурдсан байна. Хачирхалтай нь алан хядагчид АНУ-ын Тагнуулын төв газраас мэдээлэл авсан нь гайхаш төрүүлж байна гэв. Түүнээс гадна Цагаан ордноос Ерөнхийлөгч Владимир Путин Дональд Трампт биечлэн талархлаа илэрхийлэхээр утсаар ярина гэж мэдэгдсэн юм. Москвагаас мэдээлснээр Исламын Засгийн газрын илгээсэн алан хядагчид Казаны сүм, Санкт Петрбургийн дурсгалт газруудад бөмбөг дэлбэлэх болон зэвсэгт халдлага үйлдэхээр бэлдсэн байжээ. Харин энэ үеэр АНУ-д ОХУ тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцсон. Москва, Дональд Трампын сонгуулийн багийн хооронд хуйвалдаан байгаа тухай олон судалгааны ажлыг эхлүүлээд байсан юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин