Х.ОЮУНБОЛД

АНУ-ын  төлөөлөгчдийн танхим өнгөрсөн мягмар гаригт Палестины  эрх баригчдад  үзүүлж буй  санхүүгийн дэмжлэгийн  мөнгөн дүнг бууруулах төслийг баталжээ. Тэд Ерөнхийлөгч Махмуд Аббасыг хоригдож буй палестин иргэдийн гэр бүлд үзүүлж буй  мөнгөн тусламжийг цуцлах, тус улсад нүүрлэсэн хүчирхийллийг бууруулах арга хэмжээ авах гэж оролдсоны улмаас  ийм хариу арга хэмжээ авахад хүрчээ.

АНУ-ын Сенатын гадаад хэргийн асуудал эрхэлсэн хорооноос өнгөрсөн наймдугаар сарын эхээр баталсан энэ төслийг 17 гишүүн дэмжиж, дөрөв нь  эсэргүүцжээ.  Сенат энэ төслийг зөвшөөрвөл Вашингтон Палестины эрх баригчдад үзүүлж буй  мөнгөн тусламжийн тоог 300 мянган ам. доллар хүртэл бууруулах боломжтой болох юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин