Х.ОЮУНБОЛД
ЕРӨНХИЙЛӨГЧ РОБЕРТ МУГАБЕ
Зимбабе улсад өрнөөд буй цэргийн эргэлтийн улмаас гэрийн хорионд байгаа 93 настай Ерөнхийлөгч Роберт Мугабе нь 1980 онд Засгийн газрын эрхийг нь цөөхөн цагаан арьстан хүмүүс барьж буйг эсэргүүцэн тэмцэж байсан юм. Мөн Африкийн өмнөд хэсэгт гарсан бослогыг толгойлж тэрээр ард түмэндээ танигдсан удирдагч болсон юм. Тэрээр АНУ-аас түүний аминд хүрэх гэсэн олон халдлагаас амьд үлдэж, тус улсад болж байсан олон сонгуульд ялж байсан билээ. Харинт үүний хийсэн нэг алдаа нь өнгөрсөн долоо хоногт хамтран зүтгэгч Дэд Ерөнхийлөгч Эммерсон Мнангагвыг огцруулсан нь том алдаа болжээ. Түүний энэ үйлдлийг ирэх сард дэд ерөнхийлөгчөөр сонгогдох эхнэр Грэйс Мугабегийн замыг цэвэрлэж байна гэж шинжээчмд үзэж байна.
ТЭРГҮҮН ХАТАГТАЙ ГРЭЙС МУГАБЕ
Тэргүүн хатагтай Грэйс Мугабе 52 настай. Тэрээр сүүлийн жилүүдэд улс төрд хутгалдаж эхэлсэн. Мөн Грэйс Мугабе нөхрийнхөө дараа Зимбабийн Ерөнхийлөгч болох хүсэлтэйгээ илэрхийлсэн. Тэрээр нөхрийнхөө үнэнч хамгаалагч төдийгүй түүнийг нас барсан ч ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж чадна гэжээ. Хэдийгээр тэргүүн хатагтайн нэр хүнд ард түмний дунд муу байгаа ч эрх баригч намын залуучууд болон тэргүүн хатагтайн удирдаж буй бүлгийн 40-50 насны гишүүд түүнийг дэмжиж магадлалтай байна.
ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН ЭММЕРСОН МНАНГВА
Түүнийг өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч Роберт Мугабе албан тушаалыг нь булаах гэсэн шалтгаанаар огцруулсан юм. Тэрээр 75 настай бөгөөд энэ улсын эрх чөлөөний төлөө тэмцсэн цэргийн ахмад зүтгэлтэн. Мөн Батлан хамгаалахын сайдын албыг хашиж байсан. Түүнийг цэргийнхэн их дэмждэг бөгөөд гэр бүлийн гишүүдтэйгээ Зимбабе улсаас зугтсан. Одоогоор ямар улсад очихоо мэдэхгүй байгаа гэжээ. Түүнийг армийнхан болон дайнд оролцож байсан ахмад дайчид дэмжихээ илэрхийлжээ.
Зэвсэгт хүчний командлагч Константин Чивенга тус улсаас зугтаж гарсан Дэд Ерөнхийлөгч асан Эммерсон Мнангвагийн намынхан болон түүнийг дэмжиж байгаа ахмад дайчдад гар хүрэхгүй гэдгээ мэдэгдсэн байна. Мөн 61 настай армийн командлагч болон Ерөнхийлөгч Роберт Мугабе хоёрын хооронд үүссэн зөрчлийн улмаас тус улсын нийслэлийг хуягласан байлдааны машинаар бүсэлсэн байна. Тэрээр Роберт Мугабе болон түүний гэр бүлийг гэрийн хорионд байлгаж буйг хэвлэлийнхэн мэдээлжээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин