Даатгуулагчид эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх амбулаторийн болон хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээний зардлын даатгалын сангаас жилдээ олгох дээд хязгаарыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэдэх Эрүүл мэндийн даатгалын зөвлөлөөс жил бүр тогтоодог байна. Эрүүл мэндийн даатгалын салбар зөвлөлийн 2010 оны 04 тоот тогтоолоор эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний зардлын дээд хязгаарыг 1.112.000 төгрөгөөр тогтоосон аж. Энэ тогтоолыг одоо хүртэл мөрдөж байгаа юм. Тэгэхээр өнөөдөр даатгуулагч 8040 төгрөгийн шимтгэлийг төлснөөр эрүүл мэндийн даатгалын сангаас 1.112.000 төгрөг хүртэлх тусламж, үйлчилгээний зардлыг төлүүлэх боломжтой гэсэн үг юм.