С.УЯНГА

МАХН Үндсэн хуулийг өөрчлөх хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлжөөрсдийн боловсруулсан Бүгд Найрамдах Монгол Улсын Дээд /Үндсэн/ хуулийн төслөө 21 аймгийн иргэдийн дунд хэлэлцүүлж байгаа юмТэгвэл энэ удаад МАХН, “Соён гэгээрүүлэгчтелевиз хамтран салбар бүрийн эрдэмтэн судлаач, соён гэгээрүүлэгчдийн дунд эрдэм шинжилгээний бага  хурлыг зохион байгууллаа.

Соён гэгээрүүлэгчтелевизийн ерөнхий захирал Ш.Хишигсүрэнгийн хэлснээрҮндсэн хуулийг өөрчлөх ажлын тэргүүн эгнээнд суух хүмүүс бол эрдэмтэн, судлаач, соён гэгээрүүлэгчид. Тиймээс бид энэ салбарынхныг урьсан юм. Үндсэн хуулийг өөрчлөх асуудалд зочид ач холбогдол өгч өргөнөөр хүрэлцэн ирлээ. Эрдэмтэн, мэргэдээс гадна манай телевизийн мэргэдийн зөвлөлийн есөн эрдэмтэний гурав нь, Үзэгчдийн тэнхимийн дарга, удирдах зөвлөлийн гишүүд оролцож байна. Мөн шинжлэх ухааны доктор профессор долоо, академич гуравдоктор, профессор 50-60-аад хүн  Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж, гарцынх нь талаар санал бодлоо хэлж байна.Тэдний өмнөх хуульд тавьж байгаа дүн, шинээр хийх Үндсэн хуулийн гаргалгаа бол Монгол үндэстний язгуур учраас эрдэмтийн үгийг зайлшгүй хүргэх ёстойгэсэн юм. Түүнчлэн Шадар сайд асан Ц.Оюунбаатар, гавьяат хуульч Ц.Шаравдорж, улс төр судлаач, доктор Ч.Өлзийсайхан болон бусад намын төлөөлөл оролцож санал бодлоо хуваалцав.

Эрдэм шинжилгээний бага хуралд Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.ЭнхбаярБүгд Найрамдах Монгол Улс /БНМУ/-ын дээд /Үндсэн/ хуулийн тухай”, “Соён гэгээрүүлэгчтелевизийн Мэргэдийн зөвлөлийн гишүүн, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Ж.БатсуурьМонгол хүний язгуур эрх ашиг, гэр бүл, шашин соёлын асуудал Дээд үндсэн хуульд хэрхэн тусав”, “Соён гэгээрүүлэгч телевизийн Мэргэдийн зөвлөлийн гишүүн, гавьяат багш, шинжлэх ухааны доктор, профессор Ц.ДэмбэрэлҮндсэн хуулийн өөрчлөлт ба сэтгэлгээний шинэчлэлсэдвээр илтгэл тавьсан юм. Мөн Үндсэн хууль тогтоогч, Соёлын гавьяат зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор профессор Л.ДашнямҮндсэн хуулийг шинэчлэхэд анхаарах зарим зүйлс ба Дээд хууль”, доктор, дэд профессор Г.ЖаргалДээд үндсэн хуулийн БНМУ-ын засаг захиргааны удирдлагазаалт буюу lV бүлэгт анхаарал хандуулах нь сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.

Зочид эрдэм шинжилгээний хурлын үндсэн илтгэл болон Үндсэн хуулийг өөрчлөх гарц гаргалгааны талаар байр сууриа илэрхийлсэн юм. Хуралд илтгэгчээр оролцсон зарим хүмүүсийн байр суурийг хүргэе.

 4-26-4й1

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр: БАЙГАЛИЙН БАЯЛАГ ДУНДЫН ӨМЧ БАЙХ ЁСТОЙ

-Төр, засгийн бүрэн эрх ард түмнээс эх үүсвэртэй, ард түмэнд байнга хадгалагдаж байдаг. Ард түмэн эрхээ байнга өөртөө хадгалж муу ажиллаж байгаа хүмүүсийг хугацаанаас нь өмнө огцруулж, хариуцлага тооцох ийм арга механизмтай уялдаж ойлгогддог.Үүнийг УИХ, Засгийн газар, шүүхийн үйл ажиллагаатай холбоотойгоор Үндсэн хуульд тодорхой тусгаагүй байна. Орон нутгийн эрх мэдэл, орон нутгийн өөрөө удирдах байгууллага тунхаглалын шинж чанартай байна. АНУ болон бусад оронд иргэд шүүгчийн үүргийг гүйцэтгэж ямар нэгэн хүнд асуудлыг авч хэлэлцэж итгэл үнэмшлээрээ 100 хувь санал нэгтэйгээр ажиллаж асуудлыг аль нэг талд нь шийддэг. Шүүгчийг сонгосноороо шүүхийн үүргийг хэрэгжүүлж байна. Энэ асуудал Үндсэн хуульд дутуу туссан. Засгийн газрыг сонгох, томилох, хариуцлага хүлээлгэх ажилд ард түмэн оролцож чадахгүй байна. Үндсэн хуулийг бүхэлд нь харлуулж болохгүй. Шинэчлэлтийн Үндсэн хуулийг жинхэнэ хөгжлийн Үндсэн хууль болгож өөрчлөхгүйгээр байнгын шилжилтийн үйл явц дунд будилсан, ойлгомжгүй байдалтай цагаа алдах, хэдэн үеэрээ сайхан амьдрах, магадгүй тусгаар тогтнол, хөгжил дэвшлийнхээ бололцоог алдах аюул нүүрлэж байна. Байгалийн ашигт малтмалыг хэний мэдэлд, хэний өмчид байлгах вэ гэдэг асуудал тодорхой биш байна. Одоогийн Үндсэн хуульд байгалийн баялаг ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад хэрэгжинэ гэж заасан боловч нөгөө заалт дээрээ төрийн өмчит байна гэсэнБайгалийн баялагыг бий болоход одоо байгаа хүмүүсээс хэн нь ч оролцоогүй бөгөөд олон сая жилийн байгалийн хөгжлийн явцад бий болсон зүйл. Тиймээс Байгалийн баялаг бол дундын өмч байх ёстой. Байгалийн баялагийг дундын өмч болгож хэрхэн зарцуулахаа нийт ард түмний санал асуулгаар шийдэж ард түмэн тэр баялгаас тэгш хүртэх нь зүйтэй.Эрүүл мэндийн болон дээд боловсролын зардлыг төрөөс бүрэн хариуцаж Монгол хүнээ эрүүл чийрэг, боловсролтой болгож байж улс хөгжинө.Дээд боловсролыг хүн бүр эзэмших үүрэгтэй болгох хэрэгтэй байна. Амьжиргааны баталгаажих доод төвшнөөс доогуур орлоготой иргэнд төрөөс сар бүр баталгаатай орлого өгч дэмжих хэрэгтэй байна. 25 жилээс дээш тогтвортой ханилсан , түүнчлэн олон хүүхэдтэй, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй гишүүнтэй гэр бүлийг орон сууцаар хангана гэж зохицуулалт оруулж гэр бүлийг орон сууцаар хангах бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Соён гэгээрүүлэгчтелевизийн Мэргэдийн зөвлөлийн гишүүн, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Ж.Батсуурь: МОНГОЛ ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙГ ЭРХЭМЛЭЭСЭЙ

-Ардчилсан Үндсэн хууль нийгэмд гүйцэтгэх үүргээ биелүүлсэн. Мөнхийн зүйл гэж байхгүй. Нийгэм, ард түмний амьдрал урагшаа хөгжиж дэвшиж байдаг учраас Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага тулгарч байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг Монголын төр засаг,олон нийтээрээ өргөн хүрээнд хэлэлцэж байна. Миний бодлоор нэг л зүйлийг Үндсэн хуульд эрхэмлэн тунхаглаасай гэж боддог. Монгол гэр бүлийн хөгжлийг эрхэмлээсэй. Гэр бүл гэдэг бол их төрийн доторх бага төр гэж Чингис хаан хэлсэн байдаг. Гэр бүл, уламжлал соёлын өвөө дээдэлж, үр удамдаа өвлүүлэн өгдөг. Ард түмнээ ажилгүйдэл, ядууралгүй байлгадаг, биеэ дааж өөрөөсөө урган хөгждөг Монгол үндэстэн байх ёстой. Түүнээс бусдыг дуурайж янз бүрийн улс үндэстний соёлын элемент, эдэлж хэрэглэж байгаа зүйл, хоол хүнсийг хамж шимээд эх орондоо оруулж ирж үр удмаа хордуулж, сэтгэл санааг нь хямрааж өөрөөсөө ургаж хөгждөг үндэстэн маань мөхөж алга болох гээд байна. Аливаа үндэстэн эх хэл соёлоо үр удамдаа өвлүүлж байж оршин тогтнодог. Өв соёлгүй бол хэнийг ч дагаад гүйхэд бэлэн байдаг юм. Үүнийг шинэ Үндсэн хуулийн төсөлд суулгаснаар монгол хүн өөрийгөө танина, эх орноо мэдэж судална.   Өв соёлоо мэддэг хүмүүс хэр олон байгаа бол. Учир дутагдалтай. Өөрийгөө таниагүй байж өрөөлийг танина, харьцана гэж байхгүй. Сэтгэлгээний чадавхи, оюун ухаан, эрхэм чанарыг өөртөө суулгах ёстой.

Соён гэгээрүүлэгч телевизийн Мэргэдийн зөвлөлийн гишүүн, гавьяат багш, шинжлэх ухааны доктор, профессор Ц.Дэмбэрэл: ТОЛГОЙГҮЙ НАЙРУУЛАЛ, СУУРЬГҮЙ БАЙШИН БОЛСОН

-Одоогийн Үндсэн хуулийн нэг том дутагдал нь түүний өгүүлбэр бүрийг бичихдээ монгол хүн гэж хэн билээ гэдгийг бодоогүйд оршино. Монгол хүнээ мартсан хууль. Тиймээс Үндсэн хуулийг монголын бүх ард түмний хууль уу, эрх дархтай хүмүүсийг ард түмнээс хамгаалсан хууль уу гэдгийг авч үзэх хэрэгтэй. Үндсэн хуульд монгол хүний унаган менталитетийг орхиж, оронд нь баруун европ, АНУ-ын загварыг хүчээр хуулан авчирч оруулсан нь алдаа. Үндсэн хууль монголынхоо хөрснөөс ургаж, улсаа хөгжүүлэх ёстой баймаар. Гэтэл тэгж чадаагүй. Хатуухан хэлбэл, толгойгүй найруулал, суурьгүй байшин болсон. Монгол хүний төрөлхийн оюуны өндөр чадавхийг дайчлахуйц, тэднийхээ сэтгэл санааг тэтгэхүйц үг өгүүлбэр алга. Монгол хүний суу заль, цог хийморийг бадраасан, бататгасан ядаж ганц үг, өгүүлбэр юмуу уриа дуудлага алга. Үндсэн хуульДээд тэнгэрээс заяатай төрж, Мөнх тэнгэрийн хүчин дор амьдарч ирсэн Монголын ард түмэн бидгээд яагаад эхэлж болдоггүй юм. Үндсэн хуулийг бүтээхэд оюун ухаан, сэтгэл зүрх, эр зориг дутсан.

Удирдлагын академийн багш доктор /Ph.D/ Б.Хэрлэн: БОЛОВСРОЛЫН ТӨВШИН АМЬЖИРГААНЫ ЧАНАР ШУУД ХАМААРАЛТАЙ

-МАХН-аас боловсруулсан шинэ Үндсэн хуульд дээд боловсролын талаарх асуудлыг маш зөвөөр хөндсөн байна. Хүний боловсролын төвшин амьжиргааны чанар хоорондоо шууд хамааралтай байдаг. Хэдий чинээ өндөр боловсролтой байна төдий чинээ орлого өндөр, амьдрал нь баталгаатай. 2016 онд бүтээлч байдлын индекс гээд дэлхийн 130 гаруй орныг хамарсан өргөн судалгаа хийгдсэн. Улс орнуудын бүтээлч байдлын индексийг тодорхойлдог гол үзүүлэлт нь тухайн улс орны иргэдийн дээд боловсрол эзэмшсэн  байдлаар илэрхийлэгддэг юм байна. Солонгос улс тэргүүлж дараа нь Америк, Финлянд орсон байгаа. Солонгос улс ирээдүй хойчоо дээд боловсролтой болгоход хамгийн их анхаарч байгааг бид харж байна. Тус улс мэдлэг шингэсэн бүтээгдэхүүн үйлчилгээгээр дэлхийн зах зээл дээр хаана ч хүлээн зөвшөөрөгдөж байна.

Монгол Улс энэ үзүүлэлтээр 46 дугаар байрт орсон. Гуравхан сая хүн амтай манай улсын бүх хүн дээд боловсролтой болох юм бол хэсэгхэн хугацааны дараа Солонгос улс шиг хөгжлөөрөө тэргүүлэгч болж мэдлэгээрээ баялаг бүтээх боломж харагддаг. Малчин хүнд дээд боловсрол хэрэггүй гэж хэлж магад. Дээд боловсрол гэхээр заавал их, дээд сургууль төгсөх биш мэргэжлийн сургалтын төв, коллеж төгсч болно. Мэргэжилтэй, шинжлэх ухааны суурь мэдлэгтэй, бие даан амьдрах чадвартай хүнийг дээд боловсролтой гэж хэлж болно.

Ийнхүү Үндсэн хуулийн талаарх эрдэмтэн, судлаачдын гарц гаргалгаа, сонирхолтой саналыг бүтэн өдрийн турш хэлэлцүүлж чөлөөт ярилцлага өрнүүлсэн юм.

banner3-14