Д.МЯГМАР
Тяньши корпораци монголд төлөөлөгчийн газраа нээж, салбаруудаа байгуулан үйл ажиллагаагаа явуулаад арван жилийн нүүр үзжээ. Энэ хугацаанд эднийх 55 мянган дистрибьютертэй болсон байна. Мөн монголчуудыг эрүүлжүүлж, хөдөлмөрийн бүтээмжийг нь нэмэгдүүлж, насыг нь уртасгасан гэх олон сайхан мэдээ дуулгалаа. Шилдэг гэсэн тодотголтой тус байгууллагын бүтээгдэхүүнүүд хүмүүст хэдийнэ танил болжээ. Энэ талаар Тяньши олон улсын корпорацийн “Мөнгөн Арслан” хүндэт цолтой, автомашины шагналт найман одтой дистрибьютер Н.Хишигнэмэхтэй ярилцлаа. Тэрээр Анагаах ухааны доктор цолтой, хүний их эмч, эрүүл мэндийн зөвлөх эмч мэргэжилтэй.
-Танайхан ойгоо тэмдэглээд ойрд ажил ихтэй байна уу?
-Хийх ажил маш их байна. Тяньши олон улсын корпораци Монгол Улсад үйл ажиллагаа явуулаад 10 жил болжээ. Анх 2002 оны тавдугаар сарын 22-нд манай корпораци Монголд албан ёсны төлөөлөгчийн газраа нээж байсан түүхтэй.
Ойн баярын мэндийг нийт дистрибьютер болон олон зуун хэрэглэгч, хамтран ажилладаг бүх хүнд өргөн дэвшүүлье.
Бид энэ сарын 23, 24-нд МҮЭСТО-д ойн баярын хурал, сургалт, урлагийн тоглолт гээд олон арга хэмжээг зохион байгуулна. Гишүүддээ “Амжилтын үндэс” сэдэвт сургалт явуулна. Лектор төвтэй хамтран хөдөө, орон нутгаас ирсэн гишүүд, дистрибьютерүүддээ сургалт явуулна.
Өдгөө улсын маань аймаг, сумд , хот дүүрэг бүрт Тяньши салбарлажээ. Энэ хуагцаанд 3500 гаруй хэрэглэгчтэй болсон байна. Тяньши гэдэг аугаа их айлын босгыг би алхаж ороод өдгөө найман жил болжээ.
-Засгийн газраас ажлын байрыг нэмэгдүүлэхээр томоохон зорилт тавиад тэр бүр хэрэгжүүлж чадахгүй байгаа. Харин танайх 55 мянган дистрибьютертэй болж тэр хэрээр хүмүүс ажлын байр, цалин орлоготой болж байгаа юм биш үү?
-Тэгж хэлж болно. Улсын байгууллагад ажиллахад өдөр бүр тогтсон цагаар ажилладаг бол манайд тэгдэггүй. Манайх хүссэн цагтаа хэн нэгэнтэй уулзаж дуртай газраа ажиллаж болдог.
ОХУ-д гэхэд хууль гарч сүлжээний маркетингийн системээр бараа, бүтээгдэхүүн борлуулдаг хүмүүсийн ажилласан жилийг тооцдог болсон. Удахгүй манай улсад ажлын байрыг нэмэгдүүлэх тал дээр өөрчлөлт хийж бидний хийж байгаа ажлыг хуульд багтааж өгнө байх. “Орифлем”-ийн захирал Г.Оюунгэрэл УИХ-д нэр дэвшиж байгаа юм байна.
Адилхан сүлжээний бизнес эрхэлдэг учраас бид түүнийг дэмжинэ. Ингэж байж бид хийж байгаа ажлаа хуулийн хүрээнд хүлээн зөвшөөрүүлмээр байна. Бидний хийж байгаа ажлыг ажилласан жилд тооцвол олон мянган дистрибьютер амьдрал нь баталгаатай болно. Мөн тэтгэвэрт гарах боломж бүрдэх юм. 55 мянган дистрибьютерийн цаана гэр бүлийнхэн нь, хэрэглэгчид байна. Зарим аймагт манай сүлжээний хоёр оффис ажиллаж байна. Хорхой өвсний бүтээгдэхүүний ид шидийг таниулж, хүмүүсийг эрүүлжүүлэхээр би 21 аймгийн ихэнх сумыг тойрсон доо. Миний баг хамт олон энэ хугацаанд маш сайн ажилласан. Найман одтой Алтанжаргал байна. Ийм хүн 38 хувиар цалинждаг. Хэн нэгэнд тусалсныхаа төлөө дөрвөөс дээш оронтой тооны цалин авч байгаа гэсэн үг. Бид санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн. Төсвийн байгууллагад би эмчээр ажиллаж байсан бол хэн байх байснаа одоо төсөөлж чадахгүй юм.
Эрүүл мэнд нь дорой, амьдрал нь хүнд байсан Завханы Алтанцэцэг гэж эмэгтэй дистрибьютер болж, манай бүтээгдэхүүнийг хэрэглээд эрүүл саруул болж амьдрал нь гайхамшигтай өөрчлөгдсөн. Түүний араас хөдөөний олон хүн орж ирж байна.
-Танайх Эрүүл мэнд, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны гээд олон газрын ажлыг хариу нэхэлгүй хийж иржээ. Та нарыг дэмждэг үү?
-Хоол тэжээлийн нэмэгдлийн хувьд хүүхдийн хүнсний нэмэлт тэжээлийн хөтөлбөрт цинкийг хэрэглэж болно гэж оруулсан байдаг. Ганцхан манай компанийн бүтээгдэхүүн ХХААХҮЯ, МХЕГ зэрэг дөрвөн газраас зөвшөөрөл авсан. Бид хэд бор зүрхээрээ л ажиллаж байна. Хүнд туслаад хүнээс талархлын үг дуулах шиг сайхан зүйл үгүй.
-Хүмүүс хорхой өвсний бүтээгдэхүүний талаар ярихаар сүлжээнд элсэхгүй гэдэг. Гол нь үр дүн, чанар биз дээ. Танай бүтээгдэхүүнд ямар нэг баталгаа бий юу?
-Байлгүй яахав. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүдийг хүмүүс шидтэй гэж ярих болсон. Манай корпорацын бүтээгдэхүүнүүдийг НҮБ-аас итгэмжилсэн. Мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хүлээн зөвшөөрсөн байдаг. Дэлхийн шилдэг 500 корпорацийн нэг гээд бодохоор таны асуултад хангалттай хариулт болох болов уу. Монголчууд үүнийг хэрэглээд бүтээгдэхүүний үр дүн өндөр гарсан.
-Эмчийн мэргэжил тань энэ салбарт ажиллахад их хэрэг болдог байх. Та яаж яваад энэ корпорацитай холбогдчихов?
- Би эмч хүн. Гэсэн ч биеийн эрүүл мэнд минь тааруу. Байнга толгой өвдөж, даралт ихсдэг, эм, тариаг хоол шиг идэж, хэрэглэдэг байсан. “Дэлхийн хүн амыг эрүүлжүүлж, эд баялагтай элбэг хангалуун амьдрахад нь туслах” уриатай Тяньши корпорацитай холбогдоод өнөөдөр эрүүл, саруул боллоо. Түүнээс хойш би ах дүү, хамаатан садан элэг нэгт Монголын ахан дүүсдээ энэхүү гайхамшигтай мэдээллийг түгээж тэднийгээ насан туршдаа эрүүл энх, эд баялагтай, элбэг хангалуун амьдрахад нь тусалж байгаа.
-Танай бүтээгдэхүүний давуу тал, онцлог шинж их биз?
-Тяньшигийн бүтээгдэхүүнүүд хүний эрүүл мэндийг цогцоор нь хариуцдаг гэж сонсохоор сайхан байгаа биз. Бид европ эмнэлгээр явж, эрхтэн тус бүртээ зориулж эм ууж, эмчилгээ хийлгэдэг. Харин манай бүтээгдэхүүнүүд хүнийг бүрэн эрүүлжүүлж, аливаа өвчлөлөөс удьдчилан сэргийлдэг. Хүний хөгшрөлтийн явцыг удаашруулана. Хүний биеийн эд эсийг тэжээн, хавдрын эсийг дарангуйлдаг гэх мэт гайхалтай үр дүнг нь тоочоод барахгүй.
-Гадуур хүнсний олон янзын нэмэлт тэжээл зарагддаг. Тяньшигийн ХНБ, тэжээл юугаараа ялгаатай вэ?
-Тяньши корпараци НҮБ, ДЭМБ итгэмжлэгдсэн, дэлхийн ¹1 бүтээгдэхүүнтэй. Дэлхийд хаана ч байхгүй цэвэр ионы кальцтай. Тяньшиг өөр зүйлтэй харцуулахын аргагүй. ХХ зуун хүн төрөлхтний чимээгүй тахал ясны сийрэгжилт кальцийн дутагдлаас аврах цэвэр кальцийг Тяньши дангаараа үйлдвэрлэж НҮБ-ын гишүүн 195 оронд түгээж хүмүүст сайн үр нөлөө өгсөөр байна. Энэ корпорацийн ерөнхийлөгчийг дэлхийн “кальцийн хаан” гэж өргөмжилдөг юм.
-Танайхаар ирэх болгонд янз бүрийн насны олон хүн үйлчүүлж байх юм?
- Сүүлийн үед бидний үйл ажиллагаа хот, хөдөөд их өргөжсөн. Олон хүнд өвчнөөсөө салж, хажуугаар нь долларын цалин урамшуулал авдаг боломж олгосон. Удахгүй болох ойн баярт маань хот, орон нутгийн иргэд ирж оролцох юм. Хүмүүсийг эрүүл бөгөөд эд баялагтай байх энэ зөв замруу бид урвуулж байгаа.
-10 жилийн босгон дээр зэрэг дэв ахисан олон хүн байгаа юу?
- Манай багийнхан бараг бүх дистрибьютер ойн босгон дээр зэрэг ахиж байгаа. Сүүлийн үед манай баг, гишүүд залуужсан. Залуу хүмүүс ирээдүйгээ сайхнаар төсөөлж, амьдралын гараагаа зөв эхэлж байгаад бид баяртай сууна. Энэ дашрамд:
Нийт дистрибьютертээ халуун баяр хүргэж амжилт хүсье. Тэр дундаа найман одны болзол хангасан Б.Алтанжаргал, Д.Батсүх, Н.Сүхбаатар нартаа амжилт хүсье. Долоон одны болзол хангасан шинэ залуу эрч хүчтэй дайчин ажиллаж IV зэрэглэлтэй болсон М.Мядагмаа , П.Өлзиймаа, Б.Бадамлянхуа, С.Дуламжав, Н.Ананд, Г.Аминаа, А.Дуламсүрэндээ тусгайлан баяр хүргэж амжилт хүсье. Мөн эх орны минь дөрвөн зүг, найман зовхист ажиллаж, амьдарч буй дистрибьютер, хэрэглэгчид болон хамтран ажиллагсаддаа баярын мэнд хүргэж, удахгүй бүгдээрээ “Арслан” цолтой болохыг хүсье. Монголчууддаа хандан бүгдээрээ хамтран ажиллаж бие биендээ туслах замаар эрүүл энх, эд баялагатай элбэг хангалуун амьдраасай. Хийсэн юмтай хэлэх үгтэй, бүтээл арвин, эрч хүчтэй сайн сайхан амьдрах боломжийг хүн бүрт тэгш олгож буй Тяньши корпорацийн боломжийг ашиглан их амжилтын оргилд гараарай.