Ч.ОЛДОХ 

Утаа гамшгийн хэмжээнд хүрсэн тухай Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж гарсантай холбоотой Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөрНийслэлийн агаар, орчны бохирдлын тухайасуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Уулзалтын эхэнд тэрээр утааны талаар өнгөрсөн жилүүдэд өөрийн баримталж ирсэн байр суурь, хийсэн ажлаа дурдав. Ерөнхийлөгч  “Хорт утаанаас болж эхийн хэвлийд байгаа хүүхэд амьгүй болох хэмжээнд хүрч байна. Үүнийг  гамшиг  гэхгүй юм бол өөр юуг гамшиг гэх юм бэ. Утааны эсрэг төрийн бүх байгууллага ажлаа чиглүүлж, хооронд нь уялдуулах  хэрэгтэй. Утааны үеийнхэн гэж янз бүрийн суурь өвчлөлтэй  бүхэл бүтэн үе Монгол Улсад бий болсон. Улаанбаатарт ирж байгаа хүмүүс аятайхан амьдрах гэж зорьж ирдэг. Түүнээс эрүүл мэндээрээ хохирч үлдэх гэж ирдэггүй. Би 2009 онд Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа  Улаанбаатар хот аюултай хот болсныг сануулж хэлж  байсан. УИХ, Засгийн газрыг шахаж байж Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийг 2010 онд батлуулж  гаргасан. 2011 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг зөвхөн агаарын бохирдлын асуудлаар хуралдуулж байсан. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл зөвхөн утааны асуудлаар гэхэд л  таван удаа хуралдаж, 13 удаа  зөвлөмж, тогтоол гаргасан байдаг юм.

  Утааны асуудал үргэлж миний зүрхэнд байсан. Би зургаан жилийн өмнөУтааг зүрхэндээ харгэж хэлж байсан. Хэлнэ гэдэг  хийхийн эхлэл. Хууль, зөвлөмж гаргаж байгаа нь хийхийн нэг тал. Харамсалтай нь манайхан юмыг амархан мартдаг. Тэр үед төр, засгийн байгууллага  нь дэмжээгүй, манай хэвлэл, мэдээллийнхэн тоож сурвалжлаагүй шүү дээ. Өнөөдөр бид  утааны тухай улиг болтол  ярьж байна. Тэгсхийгээд хавар, зуны улиралд мартчихдаг. Та бүхэн 2-3 сарын дараа утаанаас өөр асуудалд анхаарлаа хандуулж мэдэх юм. Ер нь тэгдэг шүү дээ. Тийм байж болохгүй. Энэ удаа ч гэсэн хавар дулаарахаар бүгдээрээ  өөр юм яриад явчихвал   энэ асуудал унана. Ер нь бол  утаа иргэн бүрийн  хариуцлагатай холбоотой. Тиймээс гэр хорооллын иргэдэд сайн чанартай нүүрс түлэх боломжийг олгоно. Нийслэлийнхэн яагаад заавал Багануур, Налайхын утаа, тортог их гардаг нүүрсийг түлж, эрүүл мэндээрээ хохирох ёстой юм бэ. Яагаад утаа бага гардаг сайн чанарын нүүрсээ угааж Хятад руу гаргах ёстой юм бэ. Дорноговийн Айраг, Даланжаргалангаар дамжуулаад  нүүрсээ зөөж хот руу авчрахад асуудалгүй шүү дээ. Энэ асуудлыг Засгийн газар боловсруулж  удахгүй УИХ-д  оруулна. Засгийн газраас  УИХ-д оруулж  батлуулах гэж байгаа ажилд хариуцлагын заалт байхгүй бол ухралт гэж үз. Хариуцлагын заалтаа тусгаж өгвөл ахиц гарах юм байна гэж итгэнэХариуцлагын тухай хуулийг  УИХ-д өргөн барихаар бэлдэж байгаа. Монголын гамшиг бол хариуцлагын тогтолцоог бүрдүүлж чадаагүйгээс эхэлнэ. Зөвхөн утаа биш. Тэгээд гишүүд нь нэгдсэн чуулган дээр ярихдаа хариуцлага алга байна гэдэг. Хариуцлага байхгүй юм бол Хариуцлагын тухай хуулиа баталчих. Гайхах хэрэг байхгүйгэлээ.

Агаарын бохирдлын тухайд Ерөнхийлөгч хэлэхдээАгаар цэвэршүүлэхийн тулд улсын төсвөөр явах  хэцүүУлаанбаатар руу орж ирдэг түүхий нүүрснээс татвар авдаг болох, хязгаарлалтын бүсэд утаа гаргаж байвал торгох, дээр нь иргэд өөрсдөө утааны эсрэг хандив татвар өгдөг болох гэх мэт асар олон санаа яригдаж байгаа. Харин  дансаа шилэн болгочих хэрэгтэй. Нөгөө талаас утаанытухай ярихдаа мөнгө, хөрөнгө ярих хэрэггүй. Үүнийг салгаж ойлгох хэрэгтэй. Хөрөнгө, мөнгө ярих л юм бол энэ ажил унана. Дээр нь олон улсын байгууллага, гадны аль нэг орон,     хөрөнгө оруулагчийн тухай ярих бас хэрэггүй. Бидний асуудлыг аль нэг олон улсын байгууллага, гадны улс орон шийднэ гэж байхгүй. Тэгж гадны гар хөлийг хардаг байдлаа болих хэрэгтэйБас  улстөржиж, талцаж ажил урагшлуулахгүй хойш чангаадаг байдлаа болих хэрэгтэй. Би 2009 онд Ерөнхийлөгчөөр сонгогдоод утааны тухай ярьж байсан бол өнөөдөр яагаад ярьж байна вэ. Энэ бол  утааны асуудлыг олон нийтийн анхаарлын төвд оруулахын тулд маш удаан хугацаа зарцуулдаг гэдгийг харуулж байгаа юм. Мөн утааны асуудлаар улстөржиж, талцаж болдоггүй гэдгийн илрэлхэмээн онцоллоо.

Мөн тэрээр  Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гурван асуудлаар байр сууриа нэгтгэсэн талаар тайлбарласан юм.

1.Агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн гэдгийг бүх шатанд хүлээн зөвшөөрсөн. Иймд онцгой байдал зарлаж, хязгаарлалтын бүс тогтоох, шилжилт хөдөлгөөнийг түр зогсоох ёстой. Мөн яндан нэмэхгүй, хог хаягдал шатаахгүй. Зөрчвөл хариуцлага тооцно.

2.Аж ахуй нэгж байгууллага, төрийн байгууллага, иргэд бүгд онцгой горимоор ажилланаНэгэнт онцгой горимоор ажиллах болсон учраас Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны нэрийг өөрчилнө. Орчны бохирдлын асуудлаарх онцгой байдлын Үндэсний хороо гэж өөрчлөн  Ерөнхий сайд ахалж ажиллана. Нийслэлд амьдарч буй   иргэдийн тодорхой эрх хязгаарлагдана. Үндэсний хорооны шийдвэрийг биелүүлэхгүй бол шийтгэл хүлээлгэнэ. Хууль, шүүхийн байгууллага хариуцлагын тал дээр анхаарна.

  1. Аюултай орчноос аюулгүй орчин руу нүүх боломж бололцоогоор хангана. Монгол Улс нэг хүнд ногдох газар нутгаараа баялаг. Үүнийгээ ашигла. Нийт аймаг, сум нүүлгэн шилжүүлэлтийн асуудалд анхаарчманай нутагт ирээд эмнэлэг, барилга байгууламжаа бариарайгэж уриалах хэрэгтэй.
  2. Баянхошуу, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргүүдийг эко бүс болгох. Тэнд суларч байгаа газруудыг ногоон бүс болгож ажиллах тал дээр байгаль орчны чиглэлээр ажилладаг бүх байгууллага манлайлал гаргаж ажиллаж чадна гэдэгт итгэж байна.

Цаашид нийслэлийн  тэлэлтийг Төв, Дархан, Сэлэнгэ, Өвөрхангай гэх мэт аймгийн хэмжээнд бодлогоор барина. Утааны эсрэг бүгд төлөвлөгөө гаргаж, оролцвол болно. Иймд би хамтын ажиллагааг хүсэж байнагэлээ.

Уулзалтын дараа сэтгүүлчид ЕрөнхийлөгчөөсНийслэлийг, эсвэл төрийн байгууллагууд, Засгийн газрыг  нүүлгэн шилжүүлэх тухай ярьж байна. Гэтэл нийслэлийнхэн утаатайгаа үлдэх үү”, “Та өөрийгөө утааны эсрэг зөндөө ажил хийж байсан гэлээ, яагаад хэрэгжээгүй юм бэ”, “Монгол хүний ураг гэмтэж, удмын сан, генд нөлөөлөхөөр байна. Цаашид юу хийх вэ”  гэхчлэн цөөнгүй асуулт асууж байсан юм. Асуултуудад Ерөнхийлөгч оносон хариулт өгөөгүй. Гэхдээ ийм асуултууд тавигдаж, яриа өрнөж байгаа нь өөрөө зөв. Бид ийм хэлэлцүүлгийн замаар урагшлах ёстой. Хамтын ажиллагаа бий болох ёстой. Утаагаа ч шийдэх учиртай гэсэн юм.

нэмэлт