С.САРУУЛ

Ойрын өдрүүдэд парламентаар ихээхэн ач холбогдол бүхий чухал хуулийн төслүүдийг хэлэлцэж байгаа. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг өчигдөр Их хурлын нэгдсэн чуулганаар баталсан бол төрийн өндөр албан тушаалтнуудын оффшор дансыг хориглох, Хилийн тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж байгаа юм.

Эдгээр хуулийн төслүүд олны анхаарлыг татахаас илүүтэй улс орны эдийн засаг, тусгаар тогтнол үндэсний аюулгүй байд­лыг бататгасан онц­гой асуудал гэж болно. Тэр дундаа эх орны аюулгүй амар тайван байдлыг хангах дархан хилтэй холбоотой сайн эсвэл саар шийдвэр гаргах нь өнөөгийн эрх баригчдын гарт бий. Энэ дундаас хамгийн чухалд тооцогдох Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж эхэлснээс хойш  хэрүүлийналимболж байна. Гишүүдийн хэлснээр 20 гаруй жилийн дараагар хүрчбайгаа Хилийн тухай хуулийн төсөлд 100 км байхаар тогтоосон Монгол Улсын хилийн бүсийг 15 км болгон буу­руулах, хилийн цэргийг хилийн цагдаа болгож өөрч­лөх, Хил хамгаалах бай­гууллагын дарга нар албан тушаа­лын цо­лоо хуулиар зохи­цуулж өгөхөөр тусгаж оруулж ирсэн зэрэг нь зарим гишүүд болон олон нийтийн хүчтэй эсэр­гүүцэлтэй тулгарсан юм.

Тэр тусмаа 100 км байхаар зааж өгсөн хилийн бүсийг 15 км болгон бууруулахаар оруулж ирж байгаа нь уул уурхайн компаниудын захиалга, бизнесийнхний ашиг сонирхол гэдгийг Т.Аюурсайхан гишүүн ил тод зарласан юм. Нэр бүхий гишүүд, олон нийт, хэвлэл мэдээллийн бай­гууллагууд эсэргүү­цэж дуугараагүй бол Ажлын хэсгийнхний анх санаачилснаар хилийн зурвас дээр олборлолт явуулж, газар өрөмдөх энүүхэнд байлаа. Ул­сын газар нутаг болоод дархан хилийг хам­гаалж байгаа хэдэн бор хилч­дээ цээжээрээ хамгаа­лах ёстой ХХЕГ-ын дарга, хошууч генерал Ц.Сэргэлэн гишүүдийн өмнөөс хатуухан үг хэлж  чадахгүй, хилийн бүсийг 15 км болгох хуулийн төсөл санаачлахад гар бие оролцоод байж байна. Угтаа Ц.Сэргэлэн дарга улсынхаа тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө хатуухан байтугай дуугарах учиртай юм. Гэтэл түүний хэлснээр хилээр нэвтрэх хүмүүсийн хяналт, шалгалтыг хөн­гөв­чилж, хилийн бүсэд үйл ажиллагаа эрх­лэхээр нэвтрэх аж ахуйн нэгжүүдэд цензур тавихгүй юм байх. Жилд 4.3 сая иргэн, 1.6 сая тээврийн хэрэгсэл, нэг сая вагон зорчдог хилийн боомтуудын хяналтыг сулруулчихвал юу болох вэ. Мөн хилийн бүсийг 15 км болгоод бууруулчихвал Х.Болорчулуун гишүүний хэлж байсанчлан Халхголын хилийнзогон”-оос хоёр км-т газрын тос өрөмдөж байгаатай адил явдал хэдэн зуу дахин давтагдах бол. Угаасаа хуульдаа хилийн бүсэд үйл ажиллагаа явуулахаар нэвтрэхэд хориг­лож хязгаарлах заалт байдаггүй аж. Тэгэхээр хилийн бүсийнхамгаалалтарайчангабайгааг сулруулахаар 15 км болгож бууруулахаар оролдсон байна гэдгийг энгийн иргэд ч хэлж ярьж, хувийн орон зайн­даа хэлэлцэж шүүж тунгаасаар байгаа билээ.

Хил хамгаалах байгууллагын дарга нар цол орон тоогоо хуулиар тогтоохоор санаархаж байгааг Байнгын хороо­ны хуралдаан дээрХуулийн төсөлд Хил хамгаалах байгууллагын дарга, тэргүүн дэд дарга, орлогч дарга нь цэргийн дээд цолтой байна гэсэн заалт байна. Энэ бол даргын орон тоог хуулиар тогтоож байгаа буруу жишиг. Дарга нар нь цэргийн дээд цолтой байна гэхээр генерал цол авах гээд байгаа юм шиггэдгийг Н.Учрал нарын гишүүд шүүмжилж байсан. Гэтэл өчигдрийн Их Хурлын чуулганы үеэр дээрх албан тушаалыг хуулиар тогтоосон заалтыг хэвээр нь оруулж ирэв.

Түүнчлэн хуульд зөвшөөрсөн хэлбэрээр голын усны голдирол түвшин өөрчилнө гэж заасан мөртлөө зөвшөөрсөн хэлбэр нь тусгагдаагүй, хил дээрх аливаа маргааныг энхийн журмаар шийдвэрлэнэ гэж заажээ. Хил зөрчиг­чийн гаргаад байгаа хууль бус үйлдэл бүрийг энхийн журмаар шийдвэрлэнэ гээд зэр зэвсэггүй зогсоод байх нь тохиромжтой юу гэдгийг ч Ажлын хэсгийнхнээс асууж байсан хүн цөөнгүй.

Энэ мэтээр анх­наасаа л цоорхой хууль оруулж ирсэн Аж­лын хэсгийнхэн олны шахал­таар хилийн бүсийг буцааж 100 км болгоно гэсэн ч хэлэлцүүлгийн явцад 15 км-ээр батлах эсэхэд дан ганц гишүүд гэлтгүй  эргэлзэх хүмүүс их байгаа юм. Залгуулаад амралтын өдрүүд тааруулж хэсэг бүлэг этгээдийн сонирхлыг гүйцэлдүүлэн сэмхэн батлах эсэхэд эргэлзэхэд илүүдэхгүй биз. Хилийн зурваст үйл ажиллагаа явуулж байгаа 81 аж ахуйн нэгж,  хилийн бүсэд зөвшөөрөл авсан 52 аж ахуйн нэгж цөөдөөд байна уу Ц.Сэргэлэн дарга аа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин