ЭМЯ-ны шинжлэх ухаан, технологийн зөвлөл хуралдаж шинжлэх ухаан, технологийн тухай хуулинд заасны дагуу анагаах ухааны салбарт ЭМЯ-ны захиалгаар 2013 оноос эхлэн хэрэгжүүлэх эрдэм шинжилгээний төслүүдийг авч хэлэлцэв.

Төслийг шалгаруулахдаа эрүүл мэндийн салбарын шинжлэх ухааны тэргүүлэх чиглэл, Шинэчлэлийн Засгийн газрын эрүүл мэндийн зорилтууд, Монголд эмчилж чадахгүй байгаа 27 нэрийн өвчний жагсаалт, орчин үеийн анагаах ухааны ололт зэрэг шалгуух үзүүлэлтүүдийг харгалзан үзжээ.

Зөвлөлийн хурлаас хотын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлын тулгамдсан асуудлууд, антибиотикт тэсвэртэй зарим нянгийн судалгаа, зүрх судасны өвчин, ясны сийрэгжилтийн зарим асуудал зэрэг 15 эрдэм шинжилгээний төслийг ЭМЯ 2013 онд захиалж хийлгэхээр шийдвэрлэв.