Т.САЙХАН
Улсын хэмжээнд улаанбурхан өвчний эсрэг дархлаажуулалтын ажил үргэлжилж байна. Өнөөдрийн /05.23/ байдлаар хамрагдах ёстой иргэдийн 69.6 хувь нь вакцинаа хийлгэжээ. Өмнөговь, Орхон, Сэлэнгэ, Говьсүмбэр аймгууд хамралтын хувиараа тэргүүлж, харин Завхан, Хэнтий, Сүхбаатар, Говь-Алтай аймгууд хангалтгүй байгаа гэнэ. Дархлаажуулалт энэ сарын 25-ныг дуустал үргэлжлэнэ.
Эх сурвалж:www.polit.mn